Өмнөд болон Хойд Солонгос Улсын төлөөлөгчид энэ сарын 14-нд Хойд Солонгосын аялал жуулчлалын бүс болох Кимканг амралтын цогцолборт уулзаж, 2032 онд болох зуны олимпийг хамтран зохион байгуулахаар санал нэгдсэн байна.
Тэд 2019 оны хоёрдугаар сард Олон улсын олимпийн хороонд энэ тухай хүсэлтийг өгөх ба харин 2020 онд Токио хотод болох зуны олимпод хоёр солонгос улс нэгдэн нэг баг болж оролцохоор тохирчээ.
Хэрвээ ОУОХ энэхүү хүсэлтийг зөвшөөрвөл олимпийн уралдаан тэмцээнүүд хоёр солонгосын хотуудад нэгэн зэрэг зохион байгуулагдах энэхүү санаачлага нь Сөүл хотын захиргаанаас санаачилсан 2018 оны шилдэг санаачлагын нэг хэмээн үнэлэгдсэн байна.