Умард Солонгост гадны 200 гаруй сэтгүүлчийг урьжээ

2017-04-14 15:401min0
умард солонгос

Умард Солонгс ээлжит удаагаа цөмийн туршилт хийж  болзошгүй хэмээн улс орнууд түгшиж байсан боловч  Пхеньян хотод байдал тайван байжээ.  Тус хотод тэнгэр баганадсан өндөр барилга бүхий шинэ гудамжны нээлтийг өчигдөр (2017.04.13) хийжээ. Нээлтийн ёслолд гадаадын 200 гаруй сэтгүүлчийг урьж оролцуулсан байна.

Умард Солонгосын эрх баригчид саяхан нийслэл Пхеньян хотдоо гадаадын сэтгүүлчдийг урьж “том бөгөөд чухал үйл явдал”-д бэлэн байхыг  уриалсан нь энэ аж. Тэдний нууцлаад байсан чухал үйл явдал нь энэ барилга байжээ. Ийнхүү гадны сэтгүүлчдийг урих болсон нь Умард Солонгосыг үүсгэн байгуулсан удирдагч Ким Ир Сений мэндэлсний 105 жилийн ой маргааш тохиох тул суравлжуулах зорилготой юм байна. Ким Ир Сений мэндэлсэн өдөр бол Умард Солонгосын хамгийн том баяр бөгөөд энэ өдрийг “Нарны өдөр” гэж нэрлэдэг.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй