2022 оны Өвлийн олимпийн наадам Бээжин хотод зохиогдох болсонтой холбогдуулан Хятад улс 2020 он гэхэд 600 гаруй мөсөн талбай, өвлийн спортын 800 гаруй бааз шинээр барьж байгуулахаар болжээ. Түүнчлэн Хятадын өвлийн спортын төрлүүдээр хичээллэгсдийнх нь тоо 300 саяд хүрэх төлөвтэй байгаа аж.
Мөн Хятад улс өвлийн спортын салбарт дэлхийн хамгийн том улс, гол хөгжүүлэгч нь болно гэж Швейцарийн “Neue Zürcher Zeitung” сонин мэдээлсэн байна. Өвлийн олимп зохион байгуулах эрхийн төлөө өрсөлдөж байхдаа Хятадын албаныхан өвлийн спортын төрлүүдийг хөгжүүлэхэд анхаарна хэмээн амлаж байжээ. Тус амлалтаа ч биелүүлж, өвлийн спортоор хичээллэдэг хятад иргэдийн тоог сүүлийн 2-3-хан жилийн дотор 12 сая хүртэл өсгөж чаджээ. Харин шинэ баазууд нээгдэхтэй холбоотойгоор уг тоог 300 саяд хүргэх зорилт тавиад байгаа юм байна.