Нийгэм

Өнөөдөр болох зарим үйл явдал

Улаанбаатар дулааны сүлжээ компанийн байранд

09:00 цагаас Эрчим хүчний зохицуулах хороо, Нийслэлийн Захирагчийн алба, Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК хамтран дулаан хангамж, өвөлжилтийн байдал сэдвээр зөвлөгөөн зохион байгуулна. Эрчим хүчний хангамж, өвөлжилтийн бэлтгэл, хэрэглэгчдийн гомдол зэрэг олон асуудлаар мэдээлэл авах боломжтой.

ГХЯ-нд 09:30 цагт “Алтан ургийн сүүлчийн ноён Хараагийн Баатар ван Н.Наваан-Юндэнгийн нийгэмд эзлэх байр суурь, түүний туулсан амьдрал” эрдэм шинжилгээний бага хурал эхэлнэ.

Хэвлэлийн хүрээлэнд

10:00 цагаас “Хэвлэл мэдээллийн хэрэгслээр жендэрт суурилсан хүчирхийллийн асуудлыг хэрхэн хөндөж буй байдал” судалгааны тайланг танилцуулна.

Чингис зочид буудалд

10:00 цагаас “Гааль-Бизнесийн зөвлөлдөх уулзалт” болно.

Эрдэнэс-Тавантолгой компанийн байранд

11:00 цагаас “Баянхонгор аймгийн тѳвийн агаарын бохирдлыг бууруулах нь” хэлэлцүүлэг болно.

Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав” салбарт

11:00 цагаас И-Баримт пос, терминал машин, программ, тоног төхөөрөмжийн үзэсгэлэн болно.

Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр сургуульд

11:30 цагаас Дэлхийн зөн Монгол байгууллагаас тохижуулсан Сэтгэл зүйчийн жишиг өрөөг хүлээлгэн өгөх ёслол болно.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close