АНУ-ын эрүүл мэнд, аюулгүй байдлын байцаагчид Ерөнхийлөгч Дональд Трампын хувийн эзэмшлийн газрын гал тогооноос 13 зөрчил илрүүлжээ. Флорида муж улс дахь “Мар-а-Лаго” хувийн амралтын газрын гал тогоонд байцаагч нар шалгалт хийхэд хөргөгч нь хэвийн ажилладаггүй мах, загасыг зохих температурт хадгалж байгаагүй ажээ. Крантны ус нь ажилтнуудын гарыг угааж ариутгахаар халуун биш, хөлдөөгчний тавиурууд зэвэрсэн байжээ. Эх сурвалжуудын мэдээлснээр, байцаагчид өнгөрсөн онд “Мар-а-Лаго”-гийн гал тогооноос 11, 2015 онд хоёр зөрчил илрүүлж байсан гэнэ. Энэ зөрчлийг Японы Ерөнхий сайд Шинзо Абэ, Д.Трамп нар “Мар-а-Лаго”-д Дээд хэмжээний уулзалт хийхээс хэдхэн өдрийн өмнө илрүүлсэн байна.