УИХ-ын дарга М.Энхболдыг албан тушаалаасаа огцрохыг шаардаж УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Х.Нямбаатар нар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Болд “УИХ-ын даргатай уулзахад “та бүхний шаардлагад огцруулах гэсэн үг алга, УИХ-ын гишүүдийн олонхыг та бүхэн төлөөлөхгүй” гэж биднийг дорд үзсэн. Тиймээс бид УИХ-ын 40 гишүүнийг төлөөлж, өнөөдөр албан ёсоор өргөдлөө гаргалаа.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан: “Маргаашийн дотор огцрохгүй бол бид нийт иргэд, иргэний нийгмийн байгууллага хамтран жагсаал цуглаан хийж, тэмцэл хийнэ. Ард түмэнтэйгээ хамт ирээд МАНАН-гийн толгойлогчийг чирч гаргана.
УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: Гадаад улсад угаасаа хүчээр чирж гаргадаг юм билээ. Тэгж байж парламентийн дарга нь төвийг сахиж ажилладаг болсон жишээ байна. Бид өнөөдөр олуулаа болсон. Өнөөдөр утаа их байна үнэн, Валютын ханш чангарч, төгрөгийн ханш буурч байна үнэн. Иргэдийн орлого муудаж байна. Гэхдээ ийм байна гээд УИХ-ын даргыг хүлээн зөвшөөрвөл үүнээс дордоно. Гэнэт бүх зүйл сайхан болохгүй ч М.Энхболд даргыг огцорсны маргаашнаас эхлэн хонгилд гэрэл асна. УИХ-ын даргын, нэг хүний албан тушаал чухал юм уу, нийт Монгол улсын төрт ёсны эрх чухал уу. Өнөөдөр бүгд ёс зүйн хариуцлага хүлээж байна. Гэтэл их хурлын дарга надад хуулийн заалт гаргаж өг хэлж болохгүй” гэв.
7 comments
дүрдээ итгэсэн мэдрэлүүд бол
za odoo bur bujignuulahnee ed nar. ulairaad l dairaad bna daa. Mongoloo gesen setgel baival ch bas yahav. Arai l uur uner unerteed baina daa ed naraas
төрийн эрхийг хууль бусаар авах гэж мөн ч их шүлэнгэтэж байна даа, нөгөө алдарт 7 сарын нэгэн шиг юм болж өнгөрөх вий дээ, тэгүүл орох нам олдохгүй хэцүүдэнэ дээ, одоо жолоогоо татах болоогүй юу
ЭНЭ ХҮМҮҮСИЙГ ДЭМЖИЖ БАЙНА ЭНХБОЛД ОГЦРОХ ЁСТОЙ ЭНЭ ТЭМЦЭЛД АРЛ ТҮМЭН БҮГД НЭГДЭЦГЭЭЕ
ed bugd ogtsor. daraagiin humuus n belen shuu.ene suudal ta nariinh bish shuu.yu geed bodson .munh baih yum shig bodchij..daraagiin songuulid suraggui gee medej baigaa bolohoor idej duusgah geed uzej bnadaa. tsogtbaatar ta sb.duureg 3-r horogoor buu uzegdeerei. hiisen ym baihgui shuu.
Та нар шиг юмнууд хонгилиын үүзүүрт гэрэл асаах байтугай чадах уу юу чаддагтаа том бааж байна.одоо та нар шиг нусан таглаа нууд уу
Энэ залуу түшээдийн зөв.монгол төрийн түүхэнд байгаагүй бузар үйл хийчихээд суудлаасаа салж өгөхгүй амин хувиа бодон улайран тэмцэж байдаг цагаандаа гарсан хүн юм