М.Энхболд: Засгийн газрын гишүүд орж ирэхгүй байгаагаас УИХ хуралдаж чадахгүй байна.10:00 цагаас хойш хүлээлээ

УИХ-ын чуулган долоо хоног бүрийн Пүрэв, Баасан гарагт хуралддаг. Харин өнгөрсөн долоо хоногт ирц бүрдээгүйгээс чуулган хуралдаж чадаагүй. Өнөөдөр мөн л ирц бүрдэхгүй байна. УИХ-ын чуулганаар Засгийн газрын гишүүнийг томилох, огцруулах, ЖДҮХСантай холбоотой асуудал, Төрийн албаны шинэчилсэн найруулгын тухай хууль 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан Төрийн албаны зөвлөлийн бүрэлдэхүүнийг томилох зэрэг дөрвөн журам батлах ёстойг УИХ-ын дарга хэллээ.

Ирцийн тухайд УИХ-ын дарга М.Энхболд “Засгийн газрын гишүүд танхимд орж ирэхгүй байгаагаас УИХ хуралдаж чадахгүй байна. 10:00 цагаас хойш хүлээлээ” гээд хуралдаа орж ирээгүй гишүүдийн нэрийг дуудав.

3 thoughts on “М.Энхболд: Засгийн газрын гишүүд орж ирэхгүй байгаагаас УИХ хуралдаж чадахгүй байна.10:00 цагаас хойш хүлээлээ

  1. Нэргүй 2018-12-13 14:21 at 14:21

    Засгийн газраа огцруулаад дан дээлтэй мэргэжлийн ЖДҮ өвчтин тусчихааргүй ёс зүйтэй хүмүүс томилоо

    Хариулах
  2. Тягач 2018-12-13 15:48 at 15:48

    Өнөөдрөөс гайгүй бөх шиг уяа,олс эсвэл гинжээр баглаж авахгүй бол маргаашнаас олон хүн чирэх нь байна шүү дээ.УИХ дарга минь

    Хариулах
  3. chi eeree zail aa!!! 2018-12-13 19:42 at 19:42

    chi eeree zail aa!!!nobsiin MU obogtoon holdood egeech?Bolohgyi bol ard tymen bosno?Chamaig zailuulna!cheberlene!ok!!!

    Хариулах

Нэргүй-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн