Сүхбаатар аймгийн гурван сумын 14 газарт олон тооны адуу үхлээ гэх дуудлага 11 дүгээр сарын сүүлээр аймгийн Мал эмнэлгийн газарт иржээ. Улмаар эмч мэргэжилтнүүд газар дээр нь очиж танилцан, адууны цуснаас дээж авч, Улсын мал эмнэлгийн арийн цэврийн төв лабраторит хүргүүлснээр урьдчилсан байдлаар шимэгч хорхойгоор үүсгэгддэг адууны хачгийн халуун гэх өвчин гэх онош гарчээ.

Одоогоор 205 адуу тус өвчнөөр өвчилснөөс 126 нь хорогдоод байгаа аж. Асгат сумын Гашуун, Сөд, Билүүт, Цагаан худаг, Сүхбаатар сумын Тэмээтийн шовх, Түнтгэр хар, Замт, Эрдэнэцагаан сумын Сайхан хөндий, Хажуу, Говийн тасархай, Хальтрын говь, Чулуут, Хөх нүдэн, Хөтөл зэрэг газруудад дээрх өвчин гарсан байна. Өвчний шинэ тэмдэг нь адуунд удаан ужиг явцтайгаар гэдэс татах, халуурах, цавь сугаар хөлөрч, бие нь чичрэх, өвс усандаа дургүй болох, хойд хоёр хөл нь саажих зэргээр илэрдэг юм байна.

By updown

One thought on “Хачгийн халуун гэх оноштойгоор 205 адуу өвчилснөөс 126 үхжээ”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн