09:00 цагт: “Туушин” зочид буудалд УИХ-ын Тамгын газар, Бүгд Найрамдахчуудын Олон Улсын хүрээлэнгээс “Нийтийн сонсгол: хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих үр дүнтэй арга” сэдэвт сургалт зохион байгуулна.
09:30 цагт: “Кэмпински Хаан палас” зочид буудалд “Хүнсний ногооны маркетинг, зах зээлийн форум” арга хэмжээ болно.
09:30 цагт: Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн 10 дугаар төв, 186 цэцэрлэгийн “Нээлттэй өдөрлөг” болно.
09:50 цагт: НҮБ-ын байранд “Зүүн хойд Азийн бүс нутгийн тулааны урлагийн форум” болно.
10:00 цагт: Сүхбаатар дүүргийн 29 дүгээр сургуульд Хүүхдийг Ивээх Сангийн “Нийгэмшүүлэх Цирк” төслийн үр дүнгийн тайлан тоглолт болно.
10:00 цагт: “Танан” төвд Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн I хэлтсийн 2018 оны үйл ажиллагааны тайлангийн өдөрлөг болно.
11:00 цагт: “Интер” номын дэлгүүрийн Төв салбарт Б.Цоожчулуунцэцэгийн “Сэтгэлд зурсан аялгуу” өгүүллэгийн номын нээлт болно.
11:30 цагт: Үндэсний мэдээллийн төвд Хуульч Б.Ариунболд ЖДҮ-д холбогдсон, хуралдаа суухгүй байгаа гишүүдийг Үндсэн хуулийн цэцэд өгч байгаа талаар мэдээлэл хийнэ.
14:00 цагт: “Blue Sky” зочид буудалд “Байгаль хамгаалалд иргэдийн оролцоо” сэдэвт чуулга уулзалт болно.
14:00 цагт: Төрийн ордонд Баянхонгор аймгийн ЗДТГ-ын үйл ажиллагаанд MNS ISO 9001:2016 олон улсын стандартын гэрчилгээ гардуулах ёслол болно.
14:00 цагт: Шинжлэх ухааны академийн Тэргүүлэгчдийн газарт “ШУА-ийн ээлжит их чуулган” болно.