Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт харьяалагдах Төрийн ордны хашааруу согтуу жолооч автомашинтайгаа дайрч орсон байна. Өнөөдөр (2018.12.12)-нд 11:00 цагийн орчимд Тоёота Приус-20 маркийн автомашин дээрх осол гарсан бөгөөд Тээврийн цагдаагийн алба хаагчид ослын газрын хэмжилт хийж, бүртгэл үйлдсэн байна.
Одоогоор Сүхбаатар дүүргийн Замын цагдаагийн алба уг ослын бүртгэлийг үйлдэж байгаа аж. Согтуугаар автомашин жолоодож явсан этгээдийг эрүүлжүүлэх арга хэмжээ авчээ.