“Монгол гэр” баримтат кино олон улсын шилдэг бүтээлээр шалгарав

2018-12-11 12:351min0
gggggg

Монголчуудын аж амьдрал, нүүдэлчин соёлын тухай өгүүлсэн “Монгол гэр” баримтат кино олон улсын “Шилдэг баримтат кино”-гоор шалгарав. Найруулагч Б.Өнөртогтохын бүтээл Зураг авалтыг жилийн дөрвөн улирал дамнуулан, Хөвсгөл аймагт авчээ.

Жил бүр зохион байгуулдаг олон улсын “Шилдэг баримтат кино” шалгаруулах наадам БНСУ-д болж өндөрлөсөн бөгөөд 130 гаруй орны бүтээл өрсөлдсөн байна. Кино наадмын шүүгчдээр Азийн болон дэлхий нөлөө бүхий кино компанийн удирдлага, мэргэжилтнүүд оролцсон байна. Тэд “Монгол гэр” киног үзээд Монголын онгон дагшин, үзэсгэлэн бүрдсэн нутагт очсон мэт сэтгэгдэл бүрдсэн гэдгээ онцолсон аж.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй