Өчигдөр (2018.12.11) хуралдсан МАН-ын бүлэг албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжсэн. Өнөөдөр УИХ-ын Эдийн засгийн болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар хоёр сайдыг огцруулах тухай асуудлыг тус тус хэлэлцэнэ.
БСШУС-ын сайд Ц.Цогзолмаагийн оронд тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан мөн УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Г.Мөнхцэцэг нарын нэр яригдаж байна. Харин ЗТХ-ийн сайдад Б.Энх-Амгаланг нэр дэвшүүлэхээр ярьж буй бололтой.