Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Улс төрийн эрүүгийн нөхцөл хүндэрлээ – updown.mn

Улс төрийн эрүүгийн нөхцөл хүндэрлээ

АН-аас хөөгдсөн Ж.Батзандан, намаасаа гарахаа зарласан Л.Болд, МАН-ын бүлгийн Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан нар УИХ-ын даргыг огцруулна хэмээн суулт хийж, дөнгөж саяхан Засгийн газраа аварч үлдсэн сайд нар, ЖДҮ-чин голдуу гишүүд чуулганы хуралдаанд суухгүй “бойкот” зарлаад буй.

УИХ-ын дарга огцрохгүй бол тэмцлийн хатуу хэлбэрийг сонгоно гэж тэд бас хэлсэн байгаа. Монголын парламентын түүхэнд ийм хэллэг, хэлэлцээрүүд өмнө нь болж байгаагүй. Гудамжинд жагсагчдийн хувьд тэмцлийн хатуу хэлбэрийн тухай ярих нь бий.

Засгийн газрыг огцруулах дуулиан, үүнээс хойш үүссэн асуудлууд улс төр дэх эрүүгийн нөхцөл байдлыг нэлээн хүндрүүлж байна. Монгол төрийн тогтсон дэг жаяг руу нулимсантай дүйх үйлдлийг гишүүд ил тод хийдэг болов. Эзэнтэй, эзэнгүй улстөржсөн жагсаал цуглааны бүдүүлэг үг хэллэг хууль тогтоох дээд байгууллагын танхимаас, гишүүдээс цуурайтах нь Монгол Улсын нэр хүндийг гадаад, дотоодод улам бүр унагахад нэмэр өгөх нь ойлгомжтой. Энэ тухай гадны хэвлэлүүд ч хэдийнэ бичээд эхэлжээ.

УИХ бол ард түмний сонгосон хууль тогтоох дээд байгууллага. Хууль тогтоох дээд байгууллагаа үймээний талбар болгохыг зорьж буй гишүүдийн энэ үйлдэл нь харин Үндсэн хуулийн биш аргаар төрийн эрхийг хууль бусаар булаан авах гэсэн оролдого. Хуульчид бол ийм тайлбарыг өгч байгаа юм. Эндээс улс орон үймж бужигнах нь хэнд ашигтай вэ? гэсэн асуултад нийтээрээ хариу хайх цаг болсныг харуулж байх шиг.

Ирэх долоо хоногт МАН-ын бүлгийг хоёр хуваасан 60 тэрбумын асуудлаар УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцүүлэг хийх асуудлыг хөндөж эхлэх шинжтэй байна. Зэрэгцээд УИХ-ын Ёс зүйн дэд хороо нийгмийг бухимдуулсан ЖДҮ-чдийн асуудлыг хэлэлцэх эсэхээ ярих болов уу. Эдгээр нь нийгмийн хувьд хариулт нэхэн, хүлээгдэж байсан асуудлууд юм. Үймэн бужигнаж буй улстөрчид үүнд хэрхэн хандахаас тэдний үнэн төрх дахин тод томруун харагдах биз ээ.

3 thoughts on “Улс төрийн эрүүгийн нөхцөл хүндэрлээ

  1. баяраа 2018-12-10 20:55 at 20:55

    Монголл төрийн эрхийг худалдан авах аргаар буюу 60 тэрбумын схемээр авсан нь өөрөө төрийн эрхийг үндсэн хуулийн бус аргаар авсан үйлдэл юм

    Хариулах
  2. MU obogtoo zail!!!! 2018-12-11 00:20 at 00:20

    ene ikhe hyraliin darga ni ogzorohgyi bol ene toriin ner ynaad zogsohgyi Mongol ylas haramsaltai iim metiin alban tysaaltan baisaar tedniig bid tolgoig ni liseer hezyyye!?Bysad ylas orond bol erdee l 60 terbym hangalttai ogzroh saltgaan men!!!Mu obogtoo zailaad egeech ee!!!

    Хариулах
  3. hosh 2018-12-11 08:58 at 08:58

    m. enkh boldoo tand ichih suv, bulchirhai bna u hurdan zaiga tavij ikh hural, ard tumniig taivan bolgooch

    Хариулах

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн