Туушин зочид буудалд

08:50-13:00 цагийн хооронд Монгол Улсын Тогтвортой Санхүүгийн Хөтөлбөрийн 5 жилийн ойн арга хэмжээ болно.

ШУА-ийн тэргүүлэгчдийн газрын 6 давхарт

10:00-17:00 цагийн хооронд ШУА-ийн гишүүний ээлжит сонгууль явагдаж байгаатай холбогдуулан салбарын бага чуулган, бүтэцийн академиудаас нэр дэвшигч 14 эрдэмтний бүтээлийн үзэсгэлэн болно.

ЭМЯ-ны сургалт мэдээллийн төвийн Б танхимд

10:00 цагаас ЭМНЭЛЭГ.МН вэб аппликейшний нээлт болно. С.Зориг агсны хөшөөн дээр 11:00 цагаас “Ардчилал, хүний эрхийн өдөр” ын арга хэмжээг зохион байгуулна.

MN-Мэдээллийн төвд

11:00 цагаас Хуульч Д.Эрдэнэцогт МАН-ыг татан буулгах асуудлаар Улсын дээд шүүхэд өргөдөл гаргаж байгаа талаар мэдээлэл хийнэ.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комиссын байранд

11:00 цагаас Хүний эрхийн Олон Улсын өдөр, Хүний эрхийн Түгээмэл тунхаглал батлагдсаны 70 жилийн түүхт өдөрт зориулсан хэвлэлийн бага хурал болно.

АШУҮИС-ийн цогцолбор сургууль, Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнд

11:00 цагаас АШУҮИС-ийн шинэ цогцолбор сургуулийн А, Б блокийн нээлтийн үйл ажиллагаа болно.

Монголын Үндэсний музейд

11:30 цагаас Монгол улсын төрийн нэрт зүтгэлтэн, анхны Ерөнхий сайд сайн ноён хан Т.Намнансүрэнгийн мэлмий гийсний 140 жилийн ойд зориулсан “Монгол Улсын анхны Ерөнхий сайд Сайн ноён хан Боржигон Төгс-Очирын Намнансүрэн-140” архивын баримт, гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт болно.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн