Сурагчдын хоолны орцон дахь сахарын хэмжээг хянана Бага, дунд болон их дээд сургуулийн хоолны газруудын бэлтгэж байгаа хоолон дахь сахарын хэмжээг бууруулах бодлого барьж, холбогдох норм стандартад өөрчлөлт оруулахыг үгүйсгэхгүй хэмээн ОХУ-ын Хэрэглэгчийн хяналтын газрын дарга Анна Попова Төрийн Думын Биеийн тамир, спорт, аялал жуулчлал, залуучуудын асуудал эрхэлсэн хорооны гишүүн Дмитрий Свищевийн (ЛДПР) асуултад хариулахдаа хэллээ.
Дмитрий Свищев өмнө нь боловсролын байгууллагуудад сахарын өндөр орцтой хийжүүлсэн ундаа зарахыг хориглох саналыг Засгийн газартаа тавьж байсан юм. Мөн хүүхдүүдэд зориулсан хүнсний бүтээгдэхүүний шошго дээр сахарын хэмжээг бичиж байхыг санал болгосон. Хэрэглэгчийн хяналтын газар хүнсний бүтээгдэхүүн дэх сахар, давсны орцыг бууруулсан шинэ стандартыг мөрдүүлж эхэлсэн төдийгүй боловсролын байгууллагуудад хийжүүлсэн ундаа, түргэн хоол, маргарин ашигласан бүтээгдэхүүн зарахыг хориглоод багаа юм.
ЭХ СУРВАЛЖ:РИА НОВОСТИ