Бид Канадын амьдрал цувралынхаа хоёр дахь хэсгийг хүргэж байна. Өмнө нь “Шинэ иргэн” сэдвээр мэдээллийг хүргэсэн байгаа. Танд сонирхолтой байсан гэдэгт итгэж байна. Харин энэ удаад олон хүний сонирхдог сэдвийн хүрээнд мэдээллээ хүргэхийг зорилоо.

Канадын радиогоор тус улсад оршин сууж буй монголчууддаа зориулан хүргэдэг сэтгүүлч, хөтлөгч Б.Уянгын бэлтгэсэн нэвтрүүлгийн нэгэн дугаарыг уншигч олондоо хүргэе. Тэрээр тухайн улсын талаарх мэдээ мэдээллийг өөрийн цахим хуудсаараа хуваалцаж, Канадад хэрхэн ажиллаж, амьдарч болох талаар болон бусад олон төрлийн үнэтэй зөвлөгөөнүүдийг өгдөг.

Ийнхүү монголчуудад зориулан Канадаас бэлтгэдэг цорын ганц РАДИО ШОУ-г тэрээр эхлүүлсэн юм.

Анх монгол хэлээр нэвтрүүлэг бэлтгэн цацахад хэр олон хүн сонсох вэ? гэсэн асуулттай нүүр тулсан ч сэтгүүлч Б.Уянга ”хангалттай” гэдэг хариултыг итгэлтэйгээр хэлж, өөрийнх нь цагийг хасаад түүнийг өөр шоу нэвтрүүлэгт тавьсан байсныг эргүүлж чадсан байдаг.

Ингээд канадын радиогоор монгол хэлээр хүргэж буй нэвтрүүлгийн эхний сэдэв “Канадад хараар ажиллаж болох уу?” гэсэн нэртэй байлаа. Энэ асуудлаар Иммигрейшний Зөвлөх-Regulated Canadian Immigration Consultant хэмээх нэр хүндтэй, хариуцлагатай ажлыг эрхэлж Торонто хотод амьдардаг гэсэн Ш.Баясгалантай шууд утсаар холбогдож иргэдийн асуултад хариулт авчээ.

By updown

One thought on “Канадын амьдрал: Канадад хараар ажиллаж болох уу?”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн