Люксембург улс нийтийн тээвэр нь үнэгүй үйлчилдэг болсон дэлхийн анхны улс боллоо. Тус улсын ийм арга хэмжээгээр түгжрэлийн асуудлаа шийдвэрлэхээр төлөвлөжээ. Судлаачдын мэдээлж буйгаар Люксембургт 2016 онд жолооч нар дунджаар 33 цагийг түгжрэлд өнгөрүүлсэн байна.
Хэдийгээр тус улс ердөө л 600 000 хүн амтай ч түүнээс 200 000 орчим нь Франц, Бельги, Германд амьдарч, өдөр бүр Люксембургтээ ажилдаа ирж, очдог байна. Нийтийн тээврийн хэрэгсэл үнэгүй бол ажил ирэх зун хэрэгжиж эхэлнэ.