Саяхан Хятадын нэгэн эрдэмтэн генийн өөрчлөлттэй хүүхэд бий болгосон гэсэн мэдээлэл гарч байсан билээ. Тэгвэл тэрбээр энэхүү мэдээллээс хойш долоо хоногийн дараа сураггүй алга болжээ. Хачирхалтай биш байна гэж үү.
Хятадын эрдэмтэд Хи Янкуй хамгийн сүүлд 11 дүгээр сарын 28-нд Хонконгт хүний геномын олон улсын дээд хэмжээний хоёрдугаар уулзалтад оролцож байгаа харагдсан аж. Шинжээний өмнөд шинжлэх ухаан, техникийн их сургуулийн биологийн тэнхимийн доцент тэрбээр дэлхий дээр анх удаа генийн өөрчлөлттэй хүүхдүүд бүтээж чадсан гэж мэдэгдэж байсан юм.
Ингэхийн тулд түүний багийнхан CRISPR/Cas9 молекуляр төхөөрөмж ашиглажээ. Энэ бол шаардлагатай генийг “тайрч авч, орлуулах” чадвартай шинэ технологи гэнэ. Эрдэмтний гол зорилго нь ирээдүйд ХДХВ-ийн халдвар авах эрсдэлээс хүүхдүүдийг хамгаалах аж. Үр хөврөлийн түвшинд өөрчлөлт хийнэ. Эхлээд эцэг эхийн материалд өөрчлөлт оруулж байгаад дараа нь үр тогтсоноос хойш 3-5 хоногийн дараа үр хөврөлд өөрчлөлт хийдэг.
Хүмүүс энэхүү эрдэмтнийг гэрийн хорионд оруулсан гэж таамаглаж байна. Гэхдээ түүний ажилладаг их сургуулиас энэ мэдээллийг үгүйсгэжээ.Үндэсний эрүүл мэндийн комиссоос энэхүү туршилтыг хууль, ёс зүйн зарчмыг зөрсөн хэмээн баталсан байна. Тус улсын ЭМЯ ч мөн ийм байр суурийг илэрхийлж байгаа юм.