БНХАУ-ын олон улсын хөдөлмөрчдийн баяр ирэх сарын 1-нд тохиож байна. Энэ өдөр Монгол, Хятадын боомтууд амрах бөгөөд олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчих аж. Харин тавдугаар сарын 2-ноос эхлэн цагийн хуваарийн дагуу автозамын боомт ажиллана.
“Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т заасны дагуу ийн амрах аж.