Нийгэм

Жижиглэн худалдаа эрхлэгчид чуулж, хөгжлийн гарцаа тодорхойлж байна

Монгол Улсад Үндэсний худалдаа үүсч хөгжсөний 97 жилийн ой эдгээр өдрүүдэд тохиож байна. Ойн хүрээнд МҮХАҮТ-д Монголын жижиглэн худалдаа эрхлэгчдийн холбооны их хурал өчигдөр (2018.12.06) болж, тулгамдаж буй асуудлаа хэлэлцэн, оновчтой шийдэлд хүрч, цаашдын хамтын ажиллагааны чиглэлүүдээ ч тодорхойлжээ. Тус хурлаар тус холбооны Ерөнхийлөгчөөр Д.Нарантуяаг сонгосон байна.

Үүний дараа жавар тачигнасан их хүйтнийг үл ажран нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн жижиглэн худалдаа эрхлэгчдийн төлөөллүүд Сүхбаатарын талбайд баярын цуглаан зохион байгууллаа.

IMG_1241 Жижиглэн худалдаа эрхлэгчид чуулж, хөгжлийн гарцаа тодорхойлж байнаЭнэ үеэр МЖХЭХ-ны ерөнхийлөгч Д.Нарантуяа “Монголын жижиглэн худалдаа эрхлэгчдийн холбоо ТББ өнөөдөр их хурлаа хийлээ. Маргааш Үндэсний чуулганаа зохион байгуулна. Их хуралд 21 аймаг, сум, дүүргийн худалдаа эрхлэгчдийн төлөөлөгчид оролцож, жилийнхээ тайланг тавьж, ирэх 2019 оны төлөвлөгөөгөө танилцууллаа. Мөн холбооныхоо дүрмийг баталж, ерөнхийлөгчөө сонгосон юм. Дүрмээ баталж чадсан нь бидний хувьд шинэ ололт, дэвшил юм. Үүнд гишүүн бүрийн оролцоо чухал нөлөө үзүүлсэн. Ингэхдээ татварын тухай буруу ойлголтыг засаж, төртэйгээ хэрхэн хамтарч ажиллах болон гуравдагч зах зээл руу хэрхэн яаж гарах талаар гадны туршлагаас судаллаа. Өөрөөр хэлбэл, гүйцэтгэх захирал маань Япон улсын Жижиглэн худалдаачдын зөвлөлд, харин би Женев хотод тус тус туршлага судлаад ирсэн учир “Монголын жижиглэн худалдаа эрхлэгчдийн холбоо” ТББ-ынхаа эх суурийг тавилаа гэж үзэж байна” гэлээ.

IMG_1242 Жижиглэн худалдаа эрхлэгчид чуулж, хөгжлийн гарцаа тодорхойлж байнаМөн “Ивээх сондор” ХХК-ийн захирал Ө.Нямсүрэн “Бид их хурлаараа худалдааны салбарын хүний нөөцийн асуудлыг чухалчилж үзсэн. Монголд худалдааны зохицуулалтын хууль байхгүй, худалдаа эрхлэгчдийн эрх үүрэг тодорхой бус байна. Иймд чуулганаар дотоодын худалдааны зохицуулалтын тухай хуультай болох асуудал болон өнөөдөр худалдаа эрхлэгчдийн өмнө тулгамдаж буй хүндрэл бэрхшээлүүдийг шийдвэрлэх арга зам, боломж, цаашдын хөгжлийн гарцуудаа хамтаараа тодорхойлон хэлэлцэж шийдвэрлэх юм” хэмээн ярилаа.

IMG_1238 Жижиглэн худалдаа эрхлэгчид чуулж, хөгжлийн гарцаа тодорхойлж байнаХарин өнөөдөр жижиглэн худалдаа эрхлэгчид “Их хүрээ 2018” чуулганыг МҮХАҮТ-д зохион байгуулна. Чуулган хоёр өдрийн турш “Хууль эрх зүй, бизнесийн орчин”, “Технологи инноваци”, “Хөрөнгө оруулалт” гэх үндсэн гурван сэдвийн хүрээнд үргэлжлилж байна. Эдгээр арга хэмжээний төгсгөлд худалдааны салбарын шилдгүүдээ тодруулах “Хүрээ авардс-2018” хүндэтгэлийн арга хэмжээ болох юм.

МЖХЭХ нь улсын хэмжээнд Худалдаа Эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг хамтран шийдвэрлэх, жижиглэн худалдааны хөгжил, дэвшилтэт үйл ажиллагааны тааламжтай орчин нөхцлийг бүрдүүлэх, худалдаа эрхлэгчдийн хүсэл сонирхлыг нэгтгэх, тэдний эрх ашгийг хамгаалах, салбарын дуу хоолойг төр засгийн бодлого, үйл ажиллагаанд тусгаж, гүйцэтгэх шатны болон хууль эрх зүйн тогтолцоонд хүргэх үүргийг гүйцэтгэж, худалдаа эрхлэгчдийнхээ бизнесийг өргөжүүлэхэд туслан дэмжих, холбох, шударгаар өрсөлдөх боломжийг бүрдүүлэх зорилготой ажилладаг юм байна.

IMG_1239 Жижиглэн худалдаа эрхлэгчид чуулж, хөгжлийн гарцаа тодорхойлж байна IMG_1240 Жижиглэн худалдаа эрхлэгчид чуулж, хөгжлийн гарцаа тодорхойлж байна IMG_1245 Жижиглэн худалдаа эрхлэгчид чуулж, хөгжлийн гарцаа тодорхойлж байна IMG_1246 Жижиглэн худалдаа эрхлэгчид чуулж, хөгжлийн гарцаа тодорхойлж байна IMG_1248 Жижиглэн худалдаа эрхлэгчид чуулж, хөгжлийн гарцаа тодорхойлж байна IMG_1250 Жижиглэн худалдаа эрхлэгчид чуулж, хөгжлийн гарцаа тодорхойлж байна IMG_1252 Жижиглэн худалдаа эрхлэгчид чуулж, хөгжлийн гарцаа тодорхойлж байна IMG_1256 Жижиглэн худалдаа эрхлэгчид чуулж, хөгжлийн гарцаа тодорхойлж байна IMG_1253 Жижиглэн худалдаа эрхлэгчид чуулж, хөгжлийн гарцаа тодорхойлж байна IMG_1254 Жижиглэн худалдаа эрхлэгчид чуулж, хөгжлийн гарцаа тодорхойлж байна IMG_1255 Жижиглэн худалдаа эрхлэгчид чуулж, хөгжлийн гарцаа тодорхойлж байна IMG_1262 Жижиглэн худалдаа эрхлэгчид чуулж, хөгжлийн гарцаа тодорхойлж байна

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close