ЭХЭМҮТ-ийн захирал Ш.Энхтөр ажлаа өгөхөө мэдэгдлээ

ЭХЭМҮТөвийн хүүхдийн тасагт өчигдөр (2018.12.04) ирсэн жирэмсэн эмэгтэйг төрөх тасаг руу явахыг угтах үйлчилгээний ажилтан зөвлөснөөр гадаа автомашинд амаржихад хүргэсэн. Эмч мэргэжилтнүүд шуурхай арга хэмжээ авсаны үр дүнд одоо эх хүүхэд эсэн мэнд, биеийн байдал тогтвортой байгаа талаар мэдээлсэн.

Гэхдээ харанхуй шөнө, хүйтэнд гадаа төрөхөд хүргэсэн буруутай хүмүүст хариуцлага тооцно гэдгээ салбарын сайд Д.Сарангэрэл цахим хуудаснаа өөрийн байр сууриа илэрхийлсэн бол ЭМЯ-ны ТЗУГ-ын дарга Б.Цогтбаатар, ЭХЭМҮТ-ийн захирал Ш.Энхтөр нар дөнгөж сая мэдээлэл хийлээ. Энэ үеэр  ЭХЭМҮТ-ийн захирал Ш.Энхтөр “Юуны өмнө таагүй үйл явдал тохиолдсонд харамсаж байна. Болсон үйл явдлыг та бүхэн мэдэж байгаа. Эмнэлгийн тусламж үйлчилгээнд байнгын дотоод хяналт тавьж байдаг. Надад өөрийгөө зөвтгөх үндэслэл байхгүй. Би хувь хүний хувьд ёс зүйн хариуцлага хүлээж ажлаа өгнө” гэсэн юм.

2 thoughts on “ЭХЭМҮТ-ийн захирал Ш.Энхтөр ажлаа өгөхөө мэдэгдлээ

  1. зочин 2018-12-05 16:43 at 16:43

    АРГАГҮЙ УХАМСАР ӨНДӨР ХҮН ХАРИУЦЛАГАА ШУУД ХҮЛЭЭЖ БАЙНА ЭНЭ ХҮН ХАРАХ ЦАРИАНЫ ИХ САЙН ХҮН БАЙНА. АРД ИРГЭДИЙНХЭЭ ТӨЛӨӨ АЖИЛЛАЖ АЖИЛЛАЧИХААД ИЙМ ЗҮЙЛ БОЛСОНД ХАРАМСАЖ БАЙНА

    Хариулах
  2. Нэргүй 2018-12-06 11:29 at 11:29

    Hamt olniho handlagig oorchilj chadaagui alda bolje

    Хариулах

Нэргүй-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн