О.Баасанхүү: Нууц амрагаа даргаар тавьчихсан хүн байгаа

Засгийн газрыг огцруулах талд кнопдсон О.Баасанхүүгийн хүсэл биелээгүйн дээр зарим ахмадуудаасаа бага зэргийн банга сонссон бололтой. Харин удаах хүсэл болох 60 тэрбумын гэх хэргийн талаар өнөөдөр игэж ярив. Тэрээр:

-Манай намын өвөө нар намайг чи С.Жавхланг хар, картаа сугалаад л авчихгүй яасан юм бэ гэж байгаа. Би тэдэнд хэлсэн, би ганцаараа бол С.Жавхлан шиг байж болно. Би чинь бүхэл бүтэн намтай, “Тэд биш, бид хийнэ” гэсэн уриатай. Ерөнхий сайд У.Хүрэлсүх хийж чадахгүй юман дээр нь “Та чадах юм биш үү, гоё юм аа” гэж хэлэх ямар ч шаардлага надад байхгүй.

УИХ-ын дарга ч явах хэрэгтэй гэдгийг өөрт нь хэлсэн. Бас 60 тэрбумын хэргийн хэлэлцүүлгийг Та өөрөө хийгээч гэж хэлж байсан. Л.Оюун-Эрдэнэ хийнэ гэж юу байх вэ дээ. Өөрөө тэр үед ярьсан юм бэ, тэрийгээ нөгөө хэдтэйгээ хамт байж байгаад Доржзодовоосоо асуух хэрэгтэй. Ахынхаа ярьсан зүйлийн хэдэн хувийг бичсэн юм бэ? Бид нар иймэрхүү юм ярьсан гээд яриач. Гэхдээ тагнуулын байгууллага мөрдөн байцаалтын шатанд байгаа асуудлыг олон нийтэд гаргаж ярьж болохгүй учраас тэр зүйлийг хийлгэхгүй юм шиг байна лээ. Тэр утгаараа У.Хүрэлсүхийн Засгийн газар чинь 60 тэрбумын асуудлаар ярихыг хориглочихоод байна.

60 тэрбум байгаа юу гэвэл байгаа. Нууц амрагаа даргаар тавьчихсан хүн байгаа. Нөгөөх нь нууц амрагийнхаа хоёр хүүхдийг гаргачихсан, тэгээд том газрын дарга хийж байгаа. Жолооч нь дарга хийж байгаа хүн байна. Хүүхэд нь худалдан авах ажиллагаанд дарга хийж байгаа хүн байна шд. Яагаад ингэж хэлээд байгаа вэ гэхээр тухайн салбарыг тэд огт мэдэхгүй шд. Америкт байсан нэг хүн хүрч ирээд л Засгийн газрын хуулийн хэлтсийн дарга хийж байгаа л юм билээ. Гэх мэтчилэнгээр 60 тэрбум чинь байгаа.” гэв.

Эцэст нь онцлоход, О.Баасанхүү гишүүн яриан дундуураа “Би эд нарыгаа мэднээ, бүгдийг нь мэднэ. Мэддэг учраас маш тодорхой ярьж байгаа юм.” гэж байсныш хэлэхэд илүүдэхгүй биз ээ.

2 thoughts on “О.Баасанхүү: Нууц амрагаа даргаар тавьчихсан хүн байгаа

  1. heterchee!!! 2018-12-05 17:47 at 17:47

    ylas toriin heryyl ytagaan aldlaa!ylas tord chadbargyi yanz byriin hymyys orj ireed bye byeneen ygyisgej ter hyniig sydaldag bolje!!!ta nar yneheeriin ylas tord orj chaasid ajillah hyseltei bol gadaadiin ylas toroos sydlaad eh oron ard tymeniihee emne yamar yyreg hyleesenee yaltch ygyi oilgoh bolno!muusain santaachin teneg garyyd !!!ylas toroon ch oilgohgyi yabaa daa!!!

    Хариулах
  2. салбадай 2018-12-05 19:19 at 19:19

    Энэ чинь ямар их юм мэддэг хүн бэ?ийм мэдлэгтэй хүн улс орныг удирдаад явах юм биш байгаадаа

    Хариулах

heterchee!!!-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн