ОХУ-ын Улсын хилийн Ургамлын хорио цээрийн хяналт, БНБуриад улсын Хөдөө аж ахуйн хяналт шалгалтын газрын ургамлын дотоод хорио цээрийн хэлтэст “Бүх Оросын ургамлын хорио цээрийн төв” Холбооны улсын төсвийн байгууллагын Буриадын салбарын мэргэжилтнүүдээс мэдээлэл иржээ. Тэд Монгол руу оруулах гэрчилгээ бүхий бүтээгдэхүүнээс хориотой объектууд илрүүлсэн тухай бус байгууллагын хэвлэлийн албанаас мэдээлсэн байна.
Тухайлбал, Узбекистанд үйлдвэрлэсэн 0,0372 тонн жинтэй хушга, цэвэрлэсэн газрын самраас импортлогч улсын хорио цээрт багтдаг хүр эрвээхэй (амьд авгалдай) илрүүлжээ. Хүр эрвээхэй нь бор, хүрэн толбоор бүрхсэн мөнгөлөг далавчтай жижиг эрвээхэй бөгөөд төрөл бүрийн ургамлын бүтэн болон гэмтсэн үр тариаг сүйтгэдэг хортон шавж юм.
Түүнчлэн Санкт-Петербург хот, Новосибирск мужид үйлдвэрлэсэн 0,6128 тонн жинтэй гурвалжин будаанаас Монгол Улсад хориотой зэрлэг ургамал болох татар сагаг илэрчээ. Энэ хогийн ургамал нь хагалсан газар болон үр тариаг бохирдуулж, ургацыг бууруулж, ургац хураахад хүндрэлтэй болгодог.
Шар будаанаас ч мөн халдвартай хортон илэрчээ. Тухайлбал, Саратов мужид үйлдвэрлэсэн 9 тонн будаанаас чөдөр тарна өвс илэрчээ. Энэ бол хаврын улиралд угаараа гүн ороож ургадаг, нэг наст хогийн ургамал юм. Хиймэл хөрс болон тэжээллэг бодис муутай хөрсөнд бараг ургахгүй. Харин хүчиллэг хөрсөнд сайн ургадаг бөгөөд үр нь 20 орчим жил хөрсөнд чанараа хадгалдаг.
Дээрх байгууллагын тэмдэглэж буйгаар цэвэрлэсэн газрын самартай хушга, гурвалжин будаа, шар будаа нь ИП Шагдаровынх аж.