Тэлмүүн /1 настай/ хүүд Өвөрмонголын Ардын эмнэлэг өчигдөр (2018.12.03) 13:35 цагт мэс засал хийсэн нь амжилттай боллоо хэмээн Жүншинь агентлаг мэдээллээ. Ийнхүү “Тэнгэрийн элч аялал-Хүнд өвчтэй хүүхдүүдэд туслах Нэг бүс нэг зам төсөл”-ийн Хөх хотод эмчлүүлэх хоёр дахь ээлжийн 18 хүүхэд бүгд мэс засалд хамрагджээ.
“Тэнгэрийн элч аялал-Хүнд өвчтэй хүүхдүүдэд туслах Нэг бүс нэг зам төсөл” БНХАУ-ын Улаан загалмайн нийгэмлэгийн “Нэг бүс нэг зам” санаачилгын дагуу өрнүүлж буй олон улсын тусламжийн төслийн нэг, тус төслийг хэрэгжүүлэх 4 эмнэлгийн нэг нь Өвөр Монголын Ардын эмнэлэг гэдгийг бид өмнө нь мэдээлж байсан билээ.
2018 оны аравдугаар сард БНХАУ-ын Улаан загалмайн нийгэмлэгээс зүрхний төрөлхийн гажигтай Монгол улсын хүүхдүүдэд үнэ төлбөргүй мэс засал хийх “Нэг бүс нэг зам” төслийн хоёр дахь ээлжийн ажлыг өрнүүлж, 130 хүүхдээс 47-д нь мэс засал хийх боломжтой гэж үзэн Хятад улсад авчирч мэс засал хийжээ. Эдгээрээс 28 хүүхдийг Бээжингийн Аньжэн эмнэлэгт, 19 хүүхдийг нь Өвөрмонголын Ардын эмнэлэгт эмчилсэн байна. 2017 онд 53 хүүхдэд мэс засал хийсэн бөгөөд нийт Монгол улсын 100 хүүхдэд мэс засал хийж эмчлээд байгаа юм байна.
1 comment
Мундаг байна
Монгол эмч нар мөнгөний машин их мэдэгч биеа тоогчдын шинэ арми бий болсон