Тэдний дийлэнх нь монголчууд биднийг төдийлөн сайн мэдэхгүй. Гэвч бид тэдний бүтээсэн дүрийг нь төдийгүй уг хүнийг нь сэтгэл зүрхэндээ үүрд нандигнан дурсаж явдаг билээ. Харин одоо тэдгээр нандин дурсамжууд маань хаана, юу хийж, яаж шуухан амьдардаг юм бол оо.
1990-ээд онд биднийг байлдан дагуулсан кино бол Венесуэлийн телевизийн “Халтар царайт”. Уг киноны гол дүрийг бүтээснийхээ төлөө манай эх оронд айлчлан ирж байсан “Халтар царайт” буюу Соня Смит эдүгээ Майамид амьдран суудаг. Америкийн телевизийн хэд хэдэн цувралд амжилттай тоглож, 2006 онд телевизийн киноны жүжигчдэд олгодог шилдэг дебют эмэгтэйн шагналыг авсан тэрээр нөхрөөсөө салснаас хойш хоёр ч залуутай нэр холбогдоод амжжээ. Түүний талаарх мэдээлэл гаднын хэвлэлүүдэд тун ч бага гардаг аж.
Хэрвээ уг мэдээлэл үнэн бол “Халтар царайт” маань анхныхаа хүүхдийг өлгийдөн авах гэж байгаа нь энэ юм.
Түүний эгч Иун Хи Ли нь 1996 онд улсынхаа тэргүүн миссээр тодорч байжээ.
Форбес сэтгүүл түүний хөрөнгийг 600 мянган ам.доллар гэжээ.
Тэрээр өөрийн хөшөө дурсгалыг босгуулж чадсан цөөхөн жүжигчдийн нэг юм.
1999 онд манай эх оронд зочлон ирж, малчин айлд хоног төөрүүлээд амжсан тэрээр Монгол орныг дэлхийд сурталчилсан цөөхөн гадаад жүжигчдийн нэг.
Англи, Шотланд, Уэльс, Ирланд, бүр Швед цус холилдсон түүний аав нь христийн шашны баптист сүмийн идэвхтэн, харин ээж нь унаган католик шашинтан улсууд. Тиймээс Жулияг “Хөөрхөн хүүхэн” кинон дээрээ гардаг шиг ёс суртахуунгүй эмэгтэй биш, харин уламжлалыг дээдлэгч гэр бүлийн суурь хүмүүжил сайтай, зөв төлөвшилтэй охин гэж хэлж болно.
Нэг эмэгтэй дүү, хоёр эгч, бас ахтай Жулиягийн гэр бүл Америкийн эгэл жирийн дундаж давхаргын тохитой томоотой айл юм. Харин дунд охиноо Холливудэд хөл тавьж, бийлэгжүү нэгэн болсны дараа аав, ээж хоёр нь Атланта хотод жүжигчин, найруулагч нарыг бэлддэг хувийн агентлаг байгуулсан нь одоо ч амжилттай яваа аж. Дашрамд сонирхуулахад түүний нэг эгч нь төдийлөн амжилтанд хүрээгүй жүжигчин мэргэжилтэй нэгэн юм.
Дэлхийг байлдан дагуулсан “Хөөрхөн хүүхэн”-ээрээ алдрын оргилд хүрсэн энэ бүсгүйн хөрөнгө Ричард Гиртэй цуг уг кинонд тоглосных нь дараа огцом өсч, хагас тэрбум ам.долларт дөхөж очсоныг нь Холливудын одууд одоо ч ам булаалдан ярьцгаана. 1991 онд дэлгэцэнд гарсан энэ киноны дараа түүнд загварын агентлагаас загвар өмсөх санал тавихаас эхлээд реклам сурталчилгаа, киноны гол дүр, элдэв янзын бизнесийн санал нэг хэсэг тасардаггүй байсан гэдэг.
Харин хувийн амьдралын хувьд олны танил нэг бус жүжигчин эрчүүдтэй амьдрал зохиосны эцэст одоогийн нөхөр Дэнни Модертой гэрлэсэн баян хатагтай маань өсвөр насны ихэр хүү, охин хоёр болон ууган хүүгийнхээ хамтаар томоос том хаустаа нам жимхэн амьдардаг болжээ. Гэсэн ч Америкийн папараци сэтгүүлч нар ихэрүүдийг ахынх нь хамтаар хаа явсан газар нь дагаж, зургийг нь дарсаар л.Сэтгүүл Жулиягийн хөрөнгийг бараг нэг тэрбумд хүрсэн хэмээн нэгэнтээ бичсэн нь бий. Зөвхөн өнгөрөгч оны орлого нь 140 сая ам.доллараар хэмжигдэж байгааг дуулгая.