Хотын дарга С.Батболд ирэх сараас ажлаа өгөхөөр шийджээ
2018-11-28 11:55

Хотын дарга С.Батболдыг огцруулах асуудлыг өчигдөр (2018.11.27) НИТХ-аар долоо хоног хойшлуулахаар болсон билээ. Тэгвэл Засаг дарга С.Батболд ажлаа өгөх шийдвэр гаргаж, үүрэгт ажлаасаа арванхоёрдугаар сарын 10-ны өдрөөс чөлөөлөгдөх тухай хүсэлтээ өчигдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хүргүүлжээ.
Тэрээр нийслэлийн 2019 оны төсвийг баталсны дараа ажлаа өгөх нь зүйтэй хэмээн үзэж хугацааг ийн товлосон аж.