Монгол Улсын хэмжээнд зам тээврийн ослын улмаас хоногт 15-20 хүн гэмтэж бэртдэг бол хоногт 1-2 хүн зөвхөн зам тээврийн ослоор амиа насаа алддаг байна. Тиймээс Тээврийн цагдаагийн албанаас арваннэгдүгээр сарын 29-ныг зам тээврийн осолгүй, аюулгүй амьдралын төлөө бүх нийтээрээ “Хичээх өдөр” болгон зарлалаа.
Иймээс төрийн болон төрийн бус байгууллагын ажилчид, их, дээд сургуулийн оюутан залуусыг дуу хоолойгоо нэгтгэж, зам дагуу нэг цагт зэрэг зогсохыг уриаллаа. Мөн улсын хэмжээнд замын хөдөлгөөнийг тодорхой хугацаанд бүрэн зогсоож дуут дохиоллоо дуугаргах юм байна.