Уул уурхайн дэд сайд асан О.Эрдэнэбулганыг саатуулжээ

2018-11-28 10:251min0
o erdenebulgan

Ардчилсан намын үед Уул уурхайн дэд сайдаар ажиллаж байсан О.Эрдэнэбулганыг АТГ-аас арваннэгдүгээр сарын 20-нд буюу өнгөрсөн долоо хоногт баривчилсан байна. Түүнтэй хамт М гэгчийг мөн баривчлан саатуулсан гэх мэдээлэл байгаа юм. АТГ-аас АН-ын үед хэрэгжүүлсэн “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийг шалгаж эхэлсэн бөгөөд уг шалтгалтаар багагүй зөрчил илэрсэн аж. Тиймээс энэ асуудлаар О.Эрдэнэбулганыг баривчилсан бололтой.

Шинэчлэлийн Засгийн газар болон Монголбанк хамтран “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж, 3 ихнаяд төгрөгийг үйлдвэрлэж тараасан гэж МАН-ынхан буруутгадаг. Улсын Ерөнхий прокурор үүрэг болгосны дагуу томоохон төсөл хөтөлбөрүүдийг шалгах ажлын хэсэг байгуулсан. Уг ажлын хэсэгт АТГ-ынхан мөн багтсан юм.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй