2018-11-27 16:371min00

ХӨСҮТ: Улирлын томуугийн вакцин хийж байна

baktsin

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Амбулаторийн сайн дурын кабинетад ажлын өдрүүдэд 8.30-14.30 цагт улирлын томуугийн вакцин хийгдэж байна. Вакциныг 6 сараас 3 хүртэлх насны хүүхдэд 0.25 мл хийх бөгөөд хийсэнээс хойш 1 сарын дараа дахин 0.25 мл хэмжээгээр тарина.

Сүүлийн 0.25мл нь үнэ төлбөргүй хийгдэнэ. 3-аас дээш насны хүүхүүдэд 0.5 мл хэмжээгээр нэг удаа хийнэ. Улирлын томуугийн вакцин нь Солонгос улсад үйлдвэрлэгдсэн бөгөөд 15,000 төгрөгийн үнэтэй юм байна.

Эх сурвалж: ЭМЯ