Улс тунхагласан баярын өдрөөр дараах худалдааны төвүүд амарна. Үүнд:
Нарантуул\
Хархорин
Да хүрээ трейд- техникийн зах
Дүнжингарав
Sunday худалдааны төв
Бусад худалдаа, үйлчилгээний төвүүд дараах цагийн хуваариар ажиллана. Үүнд:
Алтжин бөмбөгөр – 10:00-20:00
Барс худалдааны төв – 09:00-19:00
Хүчит шонхор худалдааны төв – 06:00-18:00
Баянзүрх худалдааны төв –09:00-19:00
УИДэлгүүр- 09:00-22:00
Дүүхээ худалдааны төв –09:00-20:00
Имарт-09:00-22:00
Боса сүлжээ дэлгүүр болон Номингийн бүх салбарууд цагийн хуваарийн дагуу хэвийн ажиллана.
Арилжааны банкууд ажиллах хуваарь:
АРИГ БАНК–Цэцэг төвийн баруун талд орших Ариг банк, Бөхийн өргөөний хажуу талд байрлах Хөх нуруутын Ариг банк, 3,4-дүгээр хороололд байрлах Алтан төгрөг худалдааны төвийн Ариг банкууд 10:00-18:00 цагийн хооронд ажиллана.
ХАС БАНК: Арваннэгдүгээр сарын 26-ний өдөр: “И-март” худалдааны төв дотор байрлах тооцооны төв 10:00-19:00 цагийн хооронд ажиллана, Сансарт байрлалтай Хас банкны салбар 09:00-22:00 цагийн хооронд ажиллана, Хүүхдийн 100-ийн “Түшиг төв”-д байрлах банк 10:00-17:00 цагийн хооронд ажиллана.
ГОЛОМТ БАНК: Арваннэгдүгээр сарын 26-ний өдөр өдөр Саппора худалдааны төвийн баруун тал байрлах салбар, Хишиг ийн баруун талд байрлах салбар, 13-р хороололд байрлах Боббо төвийн салбар, Хан-Уул ЗДТГ урд талын салбарууд 10:00-17:00 цагийн хооронд ажиллах бол, Түшиг их дэлгүүрийн замын урд талын салбар 24 цагаар ажиллана.
ТӨРИЙН БАНК: Арваннэгдүгээр сарын 26-ний өдөр Мөнгөнзавъяа төвийн баруун талд орших салбар, 11-р хороололд хуучин гэмтлийн зүүн тал орших салбар, Хархорин худалдааны төвийн замын хойд талын 32 байрны салбар, Бөхийн өргөөгийн хажууд Нэгдэлчин зочид буудлын нэг давхарт орших салбар, Зайсанд орших Оргил худалдааны төвд доторх салбар, 1000 нэрийн барааны зүүн талд орших салбарууд тус тус 11:00-17:00 цагийн хооронд ажиллана.
ХААН БАНК: Бүх салбар амарна
ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК: Бүх салбар амарна
Бүх нийтийн амралтын энэ өдөр үзвэр үйлчилгээний газрууд болон музейнүүд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана. Мөн Монгол Улсад байнга суугаа гадаад улсын дипломат болон консулын төлөөлөгчийн газрууд амарна. Төрийн үйлчилгээний газрууд эмнэлгүүд амарч, яаралтай түргэн тусламжийн төвүүд ажиллана.