Улс тунхагласны баярт зориулан 128 бөхийн барилдаантай

Улс тунхагласны баярт зориулсан Улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан 11 дүгээр сарын 26-ны 13:00 цагаас “Спортын төв ордон”-д болохоор болжээ. Улс тунхагласны барилдаан бол цагаан сарын баярт зориулсан барилдааны дараа орох чансаа өндөртэй, том цолтой бөхчүүд олноор оролцож, уран дархан мэхээр үзэгчдийг мэлмийг мялаадаг нэгэн баяр баясал билээ.

Бөхийн өргөө тойрсон асуудлын улмаас энэ жил Спортын төв ордноо болох юм.

Сэтгэгдэл оруулах

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд updown.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.