Энэ сарын 21-22-нийг шилжих шөнө Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон Сангийн яамны албан хаагчид Завхан аймгаас Архангай аймаг хүрэх замдаа буюу Солонготын даваанд осолдсон байна.
Эд асуудлаар Архангай аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын эмч Чойжамцтай холбогдоход тэрбээр, “Осол болсон нь үнэн. Өнөөдөр өглөө 8.40 цагт Улаанбаатараас өвчтөнүүдийг авч явахаар нисдэг тэрэг ирсэн. Одоо Цахир сумын төвд байна. Ланд-200 автомашинд сууж явсан төрийн албаны дөрвөн хүн осолдсон. Дугуй нь буудсан учраас осолдлоо гэж хэлж байна лээ. Ослын шалтгааныг замын цагдаагийн албаныхан өгөх байх аа. Гурав нь нэлээд хүнд бэртсэн. Аминаас холуур гэж гэмтэл” гэв.
Монгол Улсын 21 аймаг, нийслэлийг хамарсан төрийн албаны энэхүү шалгалтыг зохион байгуулахаар ажлын хэсэг байгуулж, ЗГХЭГ болон яамдын албан тушаалтнууд ойрын өдрүүдэд орон нутагт ажиллаж байгаа юм.
2 comments
Джип-ний дугуй дотуур олгойтой. Олгойтой дугуй буудах тохиолдол, 1-р даац хэтрэхэд хуучин халзан дугуйтай уед, эсвэл хэт халуун едер хаван гуйсэн дугуй. Цаг хугацааг нь харахад евел, тэгээд шене. Терийн албаны машин хуучин дугуйтай явна гэж байхгуй. Тэгэхээр замдаа архидсан гэсэн уг. Еерсдее ууж болно, харин еерсдийнх нь амийг харицаж яваа жолоочоо уулгадаг нь Монголчуудын еренхий зан.
замын нь замах мөнгийн хэдэн жилийн өмнө Оюунхорол авгай идчихсэн. юм гэсэээн