Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 10.00 цагт “Очир” төвд амиа алдсан 13 настай охиныг хөнөөсөн хэрэгт буруутгагдаад буй Д.Жавхлан, М.Амарболд нарыг шүүх хурал эхэлсэн билээ.
Хуралд шүүгчээр Н.Одонтуул, Н.Баасанбат, С.Пүрэвсүрэн, шүүгдэгчээр Д.Жавхлан, М.Амарболд, яллагчаар О.Багшбаяр, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч өмгөөлөгчөөр Р.Булгамаа, Г.Батбаяр, Э.Билэгсайхан, Х.Баасанжаргал, шүүгдэгчийн өмгөөлөгчөөр О.Цэрэнпунцаг, С.Оюунцэцэг, Иргэний хариуцагчийн өмгөөлөгчөөр Н.Батцэнгэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр талийгаач охины аав Т.Лхагвасүрэн, талийгаач охины ээж С.Баясгалан, иргэний хариуцагч Ц.Очирбат, шинжээчээр Ө.Сарангэрэл нар оролцохоор байсан ч шүүгдэгч Д.Жавхлангийн өмгөөлөгч эрүүл мэндийн шалтгаанаар шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргажээ. Ингэснээр арваннэгдүгээр сарын 23-ны 11.00 цагаас шүүхийг хурлыг дахин явуулахаар товлосон байна.
1 comment
Энэмуу 2 алуурчин хүчиндэгч новшнуудыг нүүр царайтай нь ил тод гаргаж тавиач. Ийм алуурчдыг өмгөөлж бдг эмэгтэй эх хүн мөн үү яасан гэж юуг нь өмгөөлөх гээд цагаа бараад явдаг бнаа. Мөн шүүгч прокурорууд үнэн зөв шүүгээсэй билээ ичихгүй хэдэн халтар төгрөг аваад хөнгөн ял оноож тэнэгтэж үылийн үрээ нэмэв дэ!!!