Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Steroid буюу 激素 гэж юу вэ? – updown.mn

Steroid буюу 激素 гэж юу вэ?

Манай улсад өвдсөн, гэмтсэн, бэртсэн хүн хэдэн зуугаар тоологдоно. Ялангуяа яс хэврэгжиж, амархан бэртэж гэмтэж байгаа энэ эрсдлүүд нь бидний олон жилийн турш дахь эмийн буруу хэрэглээтэй тодорхой хэмжээгээр холбоотой байдаг аж. Үүнтэй холбогдуулан энэ удаа Steroid буюу 激素 гэж юу вэ гэсэн асуултад товчхон тайлбар өгөхийг зорьлоо. Дэлхий дахинаа үйлдвэрлэгдэж байгаа ихэнхи эмийн найрлагад Steroid /Англиар/, 激素/хятадаар/ орсон байдаг аж. Тэгвэл энэхүү Steroid нь хүний биед ямар гаж нөлөө үзүүлдэг болохыг Франц болон Хятад улсад ажиллаж, амьдарч буй сэтгүүлч Г.Уянгын өгсөн мэдээллээс харж болно.
– Яс үхжих, яс амархан хугарах, үйрэх
– Байнгын даралт ихэсдэг болох
– Цусан дахь сахарын хэмжээ ихсэх
– Дархлаа муудаж, халдварт амархан өртөх
– Atherosclerosis цусны судасны хатуурал
– Нүдний хараа муудах
– Цус алдах гэх мэт маш олон сөрөг нөлөөтэй юм байна. Гэвч зарим хүнд өвчнийг, жишээ нь элдэв халдварт өвчин, үе мөчний өвчин гэх мэт өвчнүүдийг steroid-гүйгээр эмчлэх боломжгүй байдаг байна.

Ер нь эм бол нэгийг нь эмчлээд нөгөөг нь гэмтээж байдгийг санах хэрэгтэй. Сануулахад, steroid нь харшлын цацлага, хүүхдийн экземийн тос, шарх цэвэрлэх уусмалууд, зарим тарилгын найрлагад ч байдаг. Тэгвэл бид ядаж элдэв харшил, экзем, ханиад томууг эмгүйгээр эмчилж сурах нь эрүүл мэндэд илүү тустай байх юм. Ингэхийн тулд жишээ нь юунаас болж харшил өгч байгаагаа олж мэдээд, тэр зүйлээсээ хол байж сурахад л хангалттай.

Бид шинжлэх ухааны олон нэр томъёог орчуулахгүйгээр хэрэглэдэг. Орчуулах шаардлагатай гэсэн бодол ч тэр болгон төрдөггүй. Хэн нэгний зөвлөснөөр эсвэл өөрсдийн баримжаагаар эм иддэг нь хатуу ч гэлээ үнэн. Тэрхүү эмийн орц найрлагад чухам ямар эрсдэл агуулагдаж байгааг тэр болгон анзаардаггүй. Үнэхээр аврах уу, эсвэл алах уу гэдгийг үл тоон, тухайн үеийн өвдөлтийг, өвчнийг л үгүй болгохоор улайрдаг нь өнөөх бидний эмийн зохисгүй хэрэглээг гааруулж байдаг юм. Тэгэхээр энэ удаад дурдсан энэхүү үг, үсгийг тогтоож аваад эм худалдан авахдаа анзаарч байхад илүүдэхгүй болов уу хэмээн тунгааж, уг нийтлэлийг сийрүүлэн уншигч танд хүргэж буй нь энэ. Ямартай ч 激素 жи сү гэсэн бичигтэй эмээс хятадууд болон өвөрмонголчууд татгалздаг юм байна.

Бид ч мөн энэ хэвшлийг өөрсдөдөө бий болгоход буруутах зүйл үгүй биз ээ.

Я.ХУЛАН

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн