Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Ниссаны бас нэг захирлыг баривчлав – updown.mn

Ниссаны бас нэг захирлыг баривчлав

Өчигдөр Японы Ниссан Мотор компанийн ерөнхийлөгч Карлос Гоныг санхүүгийн хэрэгт холбогдуулан байцаасны дараа баривчилсан тухай Токиогийн прокурорын газар мэдээлжээ. Ингэснээр өнгөрсөн онд 10.6 сая автомашин борлуулж, дэлхийд тэргүүлсэн Renault-Nissan-Mitsubishi нэгдлийн удирдлагын суудал эзгүйрэхэд хүрсэн байна. Франц, бразил, ливан гаралтай, 64 настай Гон нь Франц, Япон улсуудад оршин суудаг бөгөөд өчигдөр өглөө Японд ирснийх нь дараа байцааж, баривчилжээ.

Түүнээс гадна Ниссаны удирдах ажилтнуудын нэг Грэг Кэллиг олон сая долларын хэрэгт холбогдуулан баривчилсан байна. Өчигдөр орой Ниссан Мотор компанийн гүйцэтгэх захирал Хирото Сайкава энэ талаар хэвлэлийнхэнд мэдэгджээ. Пүрэв гарагт тус компанийн төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж, Гон, Кэлли нарыг ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргах гэнэ. “Энэ бол ноцтой хэрэг. Компани ийм хэргийг тэвчих боломжгүй” гэж Сайкава захирал хэвлэлийнхний өмнө мэдэгдээд долоон минут орчим хугацаанд уучлал гуйсан байна.

Карлос Гоны хувьд цалингаа бууруулж тайлагнасан, компанийн хөрөнгө оруулалтын санг хувийн зорилгодоо ашигласан, компанийн зардлыг буруу зорилгоор ашигласан зэрэг гурван зөрчил гаргасан гэнэ. Францын Renault компани мөн төлөөлөн удирдах зөвлөлөө хуралдуулахаар болжээ. Гон нь Renault компанийн гүйцэтгэх захирлын албыг давхар хашдаг юм. Гурван компанийн нэгдэл нь шинэ бүтээгдэхүүн, технологид хамтран хөрөнгө оруулж, зардлаа хуваалцаж ажилладаг.

Renault нь Ниссаны 43 хувийг эзэмшдэг бол Ниссан Renault-ийн 15, Мицубишигийн 35 хувийг эзэмшдэг. Карлос Гон Ниссанд 19 жил ажиллаж байгаа ба 2022 он хүртэл ажиллах гэрээтэй юм. Түүний авдаг цалин хангамж Японы стандартаас өндөр тул олон жилийн турш маргааны сэдэв болж ирсэн байдаг. Зарим эх сурвалжийн мэдээлснээр тэр жилд 10 тэрбум иений ($89 сая) цалин, урамшуулал хүртдэг бол үүнийхээ талыг татварын байгууллагад тайлагнаж байжээ.

Тэрээр 2000-аад оны эхээр дампуурлын ирмэгт хүрээд байсан Ниссаныг өөрчлөн шинэчилж, дахин босгосон гавьяатай гэгддэг. Ингэснээр тэр Японы компаниудад ховор байдаг гадаад захирал болж, үндэсний баатарт тооцогдож байв. Карлос Гон 2001 оноос эхлэн энэ оны дөрөвдүгээр сар хүртэл Ниссаны гүйцэтгэх захирлаар ажилласан бол 2005 оноос хойш Renault компанийн гүйцэтгэх захирал болж, хоёр компанийг давхар удирдаж байв. 2016 оноос тэр Мицубиши Моторс компанийн ерөнхийлөгчийн албыг давхар хашсан юм.

Эх сурвалж: Associated Press

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн