“MGL Ramen” Хятад хоолны рестораны үйл ажиллагааг түр зогсоов

2018-11-19 15:43
zogsooh

Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс, Онцгой байдлын хэлтэс хамтран тус дүүргийн 1 дүгээр хороо, Түмэн төвийн 2 давхарт байрлах Монгол ламиан ХХК-ий “MGL ramen” хятад хоолны рестораны үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар тус хятад хоолны ресторанд дараах зөрчлүүд илэрлээ.

• Үйл ажиллагааны чиглэлээр нь хуульд заасны дагуу мэргэжлийн хяналтын байгууллагад бүртгүүлээгүй,

• Үйлчилгээ явуулах гэрээ болон холбогдох бичиг баримтгүй, ажлын байр нь хоол үйлдвэрлэл үйлчилгээний эрүүл ахуйн шаардлага хангахгүй,

• Цэвэрлэгээ үйлчилгээ хангалтгүй, ажлын байранд шавжтай /жоом/, хүнсний агуулахгүй,

• Дизель түлш ашиглан гал гаргаж хоол үйлдвэрлэл явуулдаг,

• Хүнсний бүтээгдэхүүний гарал үүсэл, шинжилгээний бичиггүй,

• Ажиллагсад нь эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдаагүй,

• Дээж хадгалах хөргөгчгүй, дээжээ авдаггүй, • Холбогдох бүртгэл хөтлөлтүүдийг хийдэггүй, бүтээгдэхүүний хугацаа дууссан,

• Технологийн картгүй, бүртгэл хөтлөлтийг дэвтэргүй, температур хэмжигчгүй, болсон болон түүхий бүтээгдэхүүн холилдсон,

• Болсон бүтээгдэхүүн хэзээ үйлдвэрлэсэн тодорхойгүй, дотоод хяналтын журамгүй,

• Үйл ажиллагаандаа хуульд заасан зохистой дадлыг нэвтрүүлээгүй зэрэг зөрчлүүд илэрлээ.

Иймд үйл ажиллагааг түр зогсоох арга хэмжээ авч, прокурорын шийдвэрээр зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж байна.