Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Илбэчин С.Билэгт: Илбийг би өөрөө сурсан. Ямар нэгэн багшгүй – updown.mn

Илбэчин С.Билэгт: Илбийг би өөрөө сурсан. Ямар нэгэн багшгүй

“Авьяаслаг Монголчууд” шоуны гуравдугаар улирлын дугаарын “Алтан баззер”-ийн эзэн илбэчин С.Билэгт шилдэг 32 оролцогчид дундаас хамгийн эхэнд шилдэг найман оролцогчийн нэг боллоо. 2008 оноос эхлэн илбийн үзүүлбэрээр хичээллэж эхэлсэн тэрээр илбийг өөрөө сурсан аж.

Бага байхдаа илбийн шоу нэвтрүүлгүүд болон киног ихэд шимтэн үздэг байсан тэрбээр “Илбийг би өөрөө сурсан. Ямар нэгэн багшгүй. Хүүхэд байхад Дэвид Коперфилдийн илбийн нэвтрүүлэг гарна бас “Хөзрийн хаан” кино надад маш их сэдэл өгдөг байсан. Хөзрийн хааныг харахаар хөзрийг ингэж дэлгээд л, цацаад, нэг гараасаа нөгөө гар луугаа шүүрээд л. Тэрийг харчхаад би хамгийн анх хөзөр холихыг оролдож эхэлсэн. Хөзөр холиод эхэлсэн чинь нэг мэдсэн илбийн нууцуудыг нь хараад тайлаад эхэлсэн.

Өө энэ чинь ийм юм байна, ямар амархан юм бэ гээд туршаад ирсэн чинь миний гарт амархан орчихсон. Тэгээд л цаашдаа илбүүдийг сурахад амархан байсан. Нэг мэдсэн чинь аймар их илбэ мэддэг болчихсон байсан. “Тэгээд л илбэ намайг сонгосон” гэдэг үгийг гаргасан. Хүмүүс одооноос л илбийг ойлгож эхэлж байна. 2015 онд би “Илбэ намайг сонгосон” гээд нэвтрүүлэг “Mongol HD” дээр хийсэн ш д. Тэр үед аймар хэцүү байсан. Хүмүүст илбэ үзүүлэх гээд очиход бүгд үргээд зугтаадаг, сайн ойлгодоггүй байсан.

Дийлэнх хүмүүс миний нууцыг худлаа тайлдаг. Тэрэнд бусад хүмүүс итгэчихдэг. Наана нь ямар их бэлтгэл, хөдөлмөр байгааг хүмүүс ойлгодоггүй. Би эх орноо төлөөлж гадны тэмцээнүүдэд оролцоно. Би онгирч байгаа юм биш. Гадныхан бэлэн материал, төхөөрөмжүүд хэрэглээд энд тэнд илбэ үзүүлээд яваад байдаг. Тэрийг нь худалдаалдаг. Манай Монголд удахгүй мундаг илбэчид гарч ирнэ. Манайд бол жинхэнэ чадвараараа сурч байна” хэмээсэн байна. Эмэгтэй хүмүүс түүний илбийг үзээд сэтгэл хөдлөлөө ихээр үзүүлдэг бөгөөд эмэгтэй хүнийг ихэд хүндэлж явдаг илбэ ашиглан хэзээ ч эмэгтэй хүн өөртөө татаж найрч байгаагүй ажээ.

 

2 thoughts on “Илбэчин С.Билэгт: Илбийг би өөрөө сурсан. Ямар нэгэн багшгүй

  1. zochin 2018-11-20 08:09 at 08:09

    ene estoi mundag zaluu baina lee sanalaa ugnu gej bodoj bga delhiin hemjeend gaihagdahaar bsan

    Хариулах
  2. Mygmarjaw 2023-04-05 14:00 at 14:00

    Илбэ сурмаар байна. Заагаад өгөхгүй.

    Хариулах

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн