Өнөөдрийн байдлаар ашиглалтын хугацаа дууссан, эвдрэл элэгдэлд орсон сэлбэг хэрэгсэл нь байхгүй 150 гаруй цахилгаан шат байгаа аж. Хэзээ мөдгүй нурж унах нөхцөл үүссэн шатаар иргэд айдастай зорчиж байгаа аж.
НМХГ-аас цахилгаан шатуудад шалгалт хийсэн бөгөөд хэд хэдэн орон сууцны цахилгаан шатыг ашиглахыг хориглосон шийдвэр гаргаж холбогдох газруудад нь мэдэгджээ. Цахилгаан шатуудыг шинэчлэхгүй бол эрсдэл гарах аюултай байгаа талаар мэргэжлийн хяналтын байгууллагын хяналтын байцаагч хэлж байна. Огцом зогсох, гацах, өндрөөс унах зэрэг эрсдэлүүд гарах тул зарим орон сууцны цахилгаан шатыг ашиглахыг хориглож, зогсоов.