Дөрвөн шүүгчид сахилгын шийтгэл ногдуулав

Шүүхийн ёс зүйн хорооны нийт гишүүдийн хуралдаан өнгөрсөн баасан гаригт (2018.11.16) болж, 11 шүүгчид холбогдох 11 гомдлыг хэлэлцжээ. Улмаар 2 шүүгчид сануулах, 1 шүүгчид огцруулах сахилгын шийтгэл ногдуулж, 1 шүүгчид 3 сар 30 хувь цалин бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байна.

Харин 4 шүүгчид сахилгын хэрэг үүсгэхээс татгалзсан тогтоолыг хэвээр баталж, 3 шүүгчид холбогдох 3 гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэмээн Шүүхийн ёс зүйн хорооны ажлын албанаас мэдээллээ. 

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн