Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, орны хүлээгдлийг бууруулах, үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх зорилгоор ГССҮТ өдрийн эмчилгээний өрөө байгууллаа.
Тус өрөөгөөр эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагагүй боловч биеийн байдлыг ажиглах, жижиг мэс ажилбар хийлгэх, мэс заслын дараах эмчилгээ үйлчилгээ авах шаардлагатай иргэдийг хүлээн авч эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх юм.