Японы Ерөнхий сайд Шинзо Абэгийн ирэх оны нэгдүгээр сард ОХУ-д хийх айлчлалын бэлтгэл ажлыг тус улсын Засгийн газар хангаж эхэлжээ. Энэ тухай Kyodo агентлаг Японы Засгийн газрын тэргүүний тамгын газар дахь эх сурвалжийн мэдээллээс иш татан уламжилсан байна.

Эх сурвалжийн мэдээлснээр, айлчлалыг нэгдүгээр сарын хоёрдугаар хагаст товложээ. Японы Ерөнхий сайд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай хэлэлцээ хийнэ. Хоёр орны удирдагчдын хэлэлцэх гол сэдэв нь найрамдлын гэрээ байгуулах асуудал болох ёстой. Учир нь Путин, Абэ нар энэ долоо хоногт Сингапурт уулзахдаа, 1956 оны Зөвлөлт-Японы хамтарсан тунхаг бичигт тулгуурлан хэлэлцээний явцыг түргэтгэхээр тохиролцсон гэж эх сурвалж мэдээлжээ.

ОХУ-д ирэх оны эхээр айлчлах бодолтой байгаагаа Японы Ерөнхий сайд урьд нь мэдэгдсэн боловч тодорхой хугацаа дурдаагүй юм. Абэгийн хэлснээр, тэрбээр мөн Владимир Путиныг 2019 оны зургадугаар сард буюу Японы Осака хотод Их-20-ийн дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах үед тус улсад айлчилна гэж найдаж байна.

 Монцамэ 

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн