УИХ-ын Төсвийн байнгын хороо өнөөдөр (2017.04.12) хуралдаж хэд хэдэн асуудал хэлэлцлээ. Хуралдаанаар Сууц өмчлөгчдийн холбоо /СӨХ/-ны асуудлыг хэлэлцэж, барилга хот байгуулалтын яамнаас 240 СӨХ-ийн үйл ажиллагааг шалгасан ажлын хэсгийн дүнг Өргөдлийн байнгын хороонд танилцууллаа.
Шалгалтаар СӨХ-д хариуцлага хүлээлгэх эрхзүйн орчин тодорхойгүй, цугласан мөнгийг юунд зарцуулдаг тайлан байхгүй, иргэд мөнгөө өгдөггүй зэрэг олон зөрчил илэрчээ. Мөн СӨХ-ийн дарга нь дур мэдэж зарсан тохиолдол ч гарсан байна. Шалгалтын дүнгийн талаар гишүүд хэлэлцээд СӨХ-ийг төрд авах дүгнэлт гаргажээ.