ЖДҮХС-гийн зээлийг төрийн болон улс төрийн өндөр албан тушаалтан нар албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрсдийн хамаарал бүхий этгээдүүдэд төсөл сонгон шалгаруулах хэлбэрээр авч өгч, өөртөө болон бусдад давуу байдал олгосон тухай хэрэгт өнгөрсөн аравдугаар сарын 29-ний өдөр Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт зааснаар хэрэг нээсэн.
Улстөрийн өндөр албан тушаалтан нар албан тушаалын байдлаа урвуулан ашиглан авсан байж болзошгүй, улмаар зээлийг зориулалтын бусаар ашигласан гэмт хэргийн шинжтэй үйлдэл бий эсэхийг шалгаж байна.
ЖДҮ-ийг дэмжих сангаас Улсын Ерөнхий прокурорын орлогч Б.Амгаланбаатар зээл авсан талаар мэдээлэл гарсан. Тиймээс Б.Амгаланбаатар нь энэ хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарах хүсэлтээ Улсын Ерөнхий прокурорт гаргасан гэнэ. Үүнийх нь дагуу УЕП хүсэлтийг нь хүлээн авч хянаад ашиг сонирхлын зөрчил үүсч болзошгүй нөхцөл байдал тогтоогдож байна гэж үзэн энэ хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаанаас түүнийг гаргажээ.