УИХ-ын дарга нэвтрүүлэгтэй холбоотой мэдэгдэл гаргалаа

“Цензургүй сурвалжлага” нэвтрүүлгээр БНХАУ-ын “Шинжиан Шинфа” замын компанийн Төрийн банкнаас авсан гэх зээлийг УИХ-ын дарга М.Энхболд Ерөнхийлөгчийн сонгуульд зарцуулсан гэж ор үндэсгүй гүтгэлэг тарааж буйг эрс няцааж байна. Тус нэвтрүүлэг нь 2017 оны 10 дугаар сард “Цензургүй сурвалжлага” нэвтрүүлгээр цацагдсан ба харин өнөөдөр нэр бүхий пэйж хуудсаар явахдаа “20 тэрбум төгрөгийг нь М.Энхболд сонгуульдаа зарцуулжээ” гэсэн ор үндэсгүй илт гүтгэсэн утга бүхий өгүүлбэрийг нэмж оруулжээ.

Хэвлэл мэдээллийн байгууллага хардах эрхтэй ч гүтгэлэг тараах эрхгүй гэдгийг сануулъя. Энэ асуудлаар хууль хяналтын байгууллагад хандах болно. Дашрамд Сангийн яам, Монголбанк, Хөгжлийн банк, Төрийн банк дээрх зээлтэй холбоотой бодит мэдээллийг олон түмэнд ил гаргах нь зүйтэй гэж үзэж байна.

Эх сурвалж: УИХ-ын даргын ажлын алба

1 сэтгэгдэл

  1. zorigiin aluurchin hyzyygyi tarvagan tahaltai niilj mongoliin eronhiilogch bolchihson um shig ih taahalzaj mongolchuudiig tavlan doromjilj baisan luivarchin chi bulhai chini barigdah geed yheh gej baina uu. hyzyygyi hyyrtyi niilj huivaldaj idsen, hussan hulgailsan chini mod ilerne…. ih mongo huvaagaad hyzyygyi hyyr ta 2 yaj ih syjirch baisniig chini mongolchuud martaagyi baina

    Хариулах

Сэтгэгдэл оруулах

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд updown.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.