МАН-ын гишүүд дэмжигчдийн “Цэгцрэх” хөдөлгөөнөөс “АСЕМ ба 79.2 тэрбум төгрөгийн санхүүгийн гэмт хэрэг” сэдвээр мэдээлэл хийлээ. Тус хөдөлгөөнийхөн Үндэсний Аудитын Газраас энэ оны эхээр АСЕМ-ын зардалтай холбогдуулан хийсэн шалгалтын дүнг үндэслэн хууль хяналтын байгууллагуудад хандан, санхүүгийн зөрчлүүдийг нээлттэй, үнэн зөвөөр шалгахыг шаардаж байгаагаа хэллээ. Гэрэл зургийг mpa.mn “Цэгцрэх” хөдөлгөөний ерөнхий зохицуулагч П.Өлзийнаран “Монгол Улс 1921-1990 оны хугацаанд нийт 10 тэрбум ам.долларын/шилжих рублиэр тооцвол/ гадаад зээлээр чүдэнзнээс авхуулаад, мебель, шил шаазан хүртэл бүх хэрэгцээгээ үйлдвэрлэдэг үйлдвэржсэн улс болсон байсан.
Гэтэл зөвхөн 2012-2016 онд манай гадаад өр 20 тэрбум гаруй ам.доллар болтлоо өссөн. Монголын 70 жилийн хугацаанд тавьсан өрөөс бараг гурав дахин их өр тавьсан хэр нь энэ хугацаанд нүдэнд харагдах, гарт баригдах, бүтээн байгуулалт, үйлдвэржилт явагдаагүй. Эсрэгээрээ ам.долларын ханш өсөж, эдийн засаг уналтад орсон. Эдийн засаг хамгийн хүндрэлтэй байсан тухайн үед төр засгийг удирдаж байсан хүмүүс АСЕМ-н дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулсан байдаг. АСЕМ нь чухал ач холбогдолтой, олон улсын нүүр царай болсон арга хэмжээ мөн боловч түүний нэрийн дор хэн нэгэн эрх мэдэлтэн зардалд шингээн хувьдаа завшиж, санхүүгийн дарамтыг ар иргэдэд үүрүүлэх ёсгүй. ҮАГ-аас өнгөрсөн жилийн сүүлээс энэ жилийн эхэн хүртэл үргэлжилсэн шалгалт хийсэн.
Ингээд АСЕМ-г зохион байгуулахад 390 орчим тэрбум төгрөг зарцуулснаас 79.2 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн байна. Түүнчлэн үйл ажиллагааны зардлаас шамшигдуулсан байж магадгүй гэдгийг тайланд дурдсан байна. Саяхан Хотын дарга асан Э.Бат-Үүл, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга асан П.Цагаан нар “Бид нар их цагаан хүмүүс” гээд ярилаа. Э.Бат-Үүл дарга “АСЕМ их гоё сайхан арга хэмжээ болсон. Үүнийг гутаан доромжилж болохгүй” гэж хэлж байна. Би тэгж ярихад нь ичсэн. Тиймээс өнөөдрийн хурлыг хийж байна. Ядарсан царайтай ард түмнээ гадны зочид төлөөлөгчдөөс нууж, цагдаагаар хамгаалуулж байгаад энэ хурлыг хийсэн” гэв.
Тус хөдөлгөөнийхний зүгээс АСЕМ-н зохион байгуулалтын зардалд хийсэн аудитын тайланг үндэслэн хууль хяналтын байгууллагаас хяналт шалгалт явуулж байгаа эсэх, мөнгө шамшигдуулсан хэмээн яригдаад буй нэр бүхий 17 албан тушаалтныг хууль зүйн хариуцлагад татах, хүлээлгэх үйл ажиллагаа явагдаж байгаа эсэх талаар олон нийтэд нээлттэй, ил тодоор мэдээлэхийг шаардсан юм.
“Цэгцрэх” хөдөлгөөнөөс тавьж буй шаардлага
Эх сурвалж: Ikon.mn
1 comment
Батүүл новш минь АСЕМ-ыг буруутгаагүй харин далимдуулж мөнгө идэж уусныг чинь илрүүлж байгаа шүү Чи дандаа юмыг буруу тийш нь мушгиж дэмийр ч байдагаа болимоор юм