Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт барилгын ажил хийж байгаа “Эко констракшн” компанийнхан олон зуух галлаж утаа гаргаж байна гэсэн гомдол иргэнээс иржээ. Энэ дагуу Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газартай хамтран өчигдөр хяналт шалгалт хийсэн байна.
Шалгалтаар Хан-Уул дүүргийн 15-р хороо, Их Монгол Улсын гудамж, “Deluxe Marshall Village”, 104-р байранд байрлах “Эко констракшн” ХХК нь тус хорооны нутаг дэвсгэр “Хүннү 2222” хорооллын чанх урд барилгын талбайд ажилчдын цайны газар, автомашины гарааш, харуулын байр зэргийг дулаанаар хангах зориулалтаар том оврын усан халаалтын зуух 1, энгийн жижиг зуух 7 ашиглан галлаж байсан аж.
Энэ нь Агаарын тухай хуулийн 16-р зүйлийн 16.1.5. дахь /түүхийн нүүрс болон агаар бохирдуулах бусад хаягдал зүйлс шатаах/ заалт, Байгаль орчны сайд, Нийслэлийн Засаг даргын хамтарсан тушаал/захирамжаар батлагдсан Агаарын чанарыг сайжруулах бүсэд мөрдөх журмын 2.4.3.1 дэх /Түүхий нүүрс түлэх, бүх төрлийн шатаах зуух ашиглахыг хориглох/ заалтыг тус тус зөрчсөн тул Прокурорын зөвшөөрлийн дагуу халаалтын зуухны үйл ажиллагааг зогсоон лацдаж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна гэж Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газраас мэдээллэв.
2 comments
EKO xxk gej bvtehgvi kompany 1 bnaa, dandaa hel am tatalj huuli zurchij bdag,
утаа гаргахыг Эко гээд ойлгодог компани байж