МАН-ын Удирдах зөвлөл яг одоо хуралдаж байна. Өнөөдрийн хуралдаанаар 60 тэрбумын асуудалд холбогдсон болон ЖДҮХС-гаас зээл авсан гэх хүмүүст хариуцлага тооцох талаар хэлэлцэж байгаа аж.
Мөн ХХААХҮ-ийн сайдын суудлыг эзэнтэй болгох асуудлыг хэлэлцжээ. Эх сурвалжийн мэдээлснээр ХХААХҮ-ийн дараагийн сайдад УИХ-ын гишүүн Ч.Улааныг Удирдах зөвлөл дэмжсэн байна.