Жил бүрийн арваннэгдүгээр сарын 12-ны өдрийг “Уушгины хатгалгаа өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр” хэмээн тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Манай улсад хийсэн судалгаагаар амьсгалын тогтолцооны өвчний шалтгаант нас баралт нь 0-1 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн дотор 2 дугаар байранд, 1-4 насны хүүхдийн эндэгдлийн эхний байрыг эзэлж байна.
Өөрөөр хэлбэл 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 20 хувь буюу нас барсан 5 хүүхэд тутмын 1 нь уушгины хатгалгаа өвчний хүндрэлээр нас барж байна. Пневмококк нянгаар үүсгэгддэг хатгалгаа 30-50 орчим хувийг эзэлдэг байна.
Эх сурвалж: Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв