Хүүхэд гэдэг бол ээж аавуудын хувьд үнэт эрдэнэ, амьдралын гол утга учир билээ. Гэхдээ бүх зүйлд хэмжээ хязгаар гэж бий. Зарим эцэг эхчүүд хүүхдүүддээ хэт их шүтэж, дараа нь хүүхдүүдээ ичгэвтэр байдалд оруулахаар болжээ. Саяхан л гэхэд хүүхдийн цөглөсөн хүйгээр гоёл чимэглэл хийдэг хачирхалтай үзэгдэл гарсан байна.

Ийм чимэглэлийг Флоридагийн дизайнер Рут Авра хийж байгаа аж. Үнийн хувьд 200 доллараас эхэлнэ. Дизайнер бүсгүй хамгийн анх 2012 онд хүүгээ төрсний дараа өөртөө зориулан ийм гоёл чимэглэл хийж үзсэн байна. Тэрбээр ийм чимэглэл нь ээж, хүүхдийн хүйн холбоог улам бэхжүүлнэ гэж үзэж байгаа аж. Түүний компани түүнчлэн үс, хүй, тэр ч бүү хэл хүний чандрыг мөнгөнд суулгаж, чимэглэл хийдэг байна.

Эх сурвалж: VT

By updown

One thought on “Хүүхдийнхээ цөглөсөн хүйг сондор болгон зүүдэг моод дэлгэрчээ”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн