Хувь хүний нууцыг холбогдох хууль тогтоомжид тав ангилсан байдаг. Үүнд:
- Захидал Харилцааны Нууц;
- Эрүүл Мэндийн Нууц;
- Хөрөнгийн Нууц;
- Гэр Бүлийн Нууц;
- Хуулиар Тогтоосон Бусад Нууц.
Засгийн газрын 2015.06.22-ны өдрийн “Төрийн үйлчилгээний цахим системийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 254 дүгээр тогтоолоор “Төрийн үйлчилгээний цахим систем”-д холбох төрийн үйлчилгээний жагсаалтад 167 төрлийн мэдээллийг оруулсан байна.
Ингэж сүлжээнд төрийн болон иргэн, хуулийн этгээдийн мэдээллийг байршуулснаар кибер гэмт хэрэгтнүүдэд хаана, ямар мэдээлэл хадгалагдаж, дамжиж байгааг зарлаж, мэдэгдсэн үр дагавартай болжээ.
Хүснэгт 1. “Төрийн үйлчилгээний цахим систем”-д холбосон хувийн нууц мэдээлэл
Д/д | Нууцын төрөл | Мэдээллийн ангилал |
1 | Захидал харилцааны нууц | Иргэний үнэмлэхийн лавлагаа |
Оршин суугаа хаягийн лавлагаа | ||
Иргэний хилээр нэвтэрсэн байдлын тухай лавлагаа | ||
Жолооны үнэмлэхийн лавлагаа | ||
Суллагдсан тухай тодорхойлолт | ||
2 | Гэр бүлийн нууц | Төрсний бүртгэлийн лавлагаа |
Гэрлэлтийн лавлагаа | ||
Гэрлэлтийн бүртгэлтэй тухай лавлагаа | ||
Гэрлэлт цуцлалтын тухай лавлагаа | ||
Өрхийн ам бүлийн лавлагаа | ||
3 | Эрүүл мэндийн нууц | Цэцэрлэгт элсэхээр хүсэлт гаргасан хүүхдүүдийн эрүүл мэндийн үзлэгийн хуудас |
Шинжилгээний хариу | ||
4 | Хөрөнгийн нууц | Эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа, дэлгэрэнгүй лавлагаа |
Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа | ||
Өр төлбөрийн тодорхойлолт | ||
Татварын өрийн үлдэгдлийн тухай лавлагаа | ||
Татварын тооцоотой эсэх тухай тодорхойлолт | ||
Татварын лавлагаа | ||
Орон сууцны эрхийн бичгийн лавлагаа | ||
Иргэний хувьцааны лавлагаа. | ||
Цалингийн тодорхойлолт |
Дээр дурдсан хувь хүний нууцыг иргэний үнэмлэх, регистрийн дугаараар олж авах боломжтой юм. Таны хувьд иргэний үнэмлэхээ бусдад дамжуулахгүй байх, түр шилжүүлэн өгсөн бол түүнд хяналт тавих нь зүйтэй. Үүнээс гадна иргэний регистрийн дугаараа онц шаардлагагүй бол бусдад хэлж өгөхгүй байх, олон хүний дунд хэлэхээс зайлсхийх нь зохистой юм.
Учир нь аж ахуйн нэгж байгууллага болон төрийн байгууллага, албан тушаалтанд бидний өдөр тутам өгдөг хувийн мэдээллийг тэдгээр байгууллага, албан тушаалтан хэрхэн хариуцаж, хамгаалдаг эсэх нь тодорхойгүй төдийгүй мэдээллийн аюулгүй байдлын талаарх мэдлэг, ур чадвар, хандлага нь харилцан адилгүй юм. Нөгөө талаар байгууллага, аж ахуйн нэгжид хадгалагдаж буй хувийн нууцыг мэдээллийг олж авах гэсэн аливаа халдлага сүүлийн үед нэмэгдэх болсон. Тухайлбал, АНУ-ын төрийн албан хаагчдын 5.6 сая хурууны хээ алдагдсан бөгөөд иргэдийн хувийн нууц алдагдсан эсэх нь тодорхойгүй явдал саяхан болсон.
Иймд Хувь хүний нууцын тухай хуульд “хувь хүн нууцаа өөрөө хамгаална” гэж заасны дагуу та өөрийн хувийн нууцыг хэнд өгөх эсэх, ямар нөхцөлд өгч болохыг үргэлж эргэцүүлж, таны хувийн нууцыг задруулахгүй гэсэн баталгаатай нөхцөлд бусдад хувийн нууцаа хэлэх нь зүйтэй юм.
Хувь хүний нууцын тухай хууль, 4 дүгээр зүйл
Засгийн газрын 2012 оны 101 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт “Цахим засаг” үндэсний хөтөлбөрийн 2.1.1-т зааснаар цахим засаг гэдэгт төрийн үйл ажиллагааг иргэдэд ил тод мэдээлэн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх, иргэд, аж ахуйн нэгж, төрийн байгууллагын хамтын ажиллагааг хангах, тэдгээрийн оролцоог нэмэгдүүлэх үйл ажиллагаанд мэдээллийн технологи, харилцаа холбооны дэвшилтэт технологийг ашиглах замаар цахим үйлчилгээг тулгуур болгон улс орны дотоод, гадаад харилцаа, засаглалын үйл ажиллагааг оновчтой зохион байгуулах үйл явцыг ойлгодог.
Эх сурвалж: ХХЗХ
8 comments
БАНК ЭМНЭЛЭГ НИЙГМИЙН ДААТГАЛ ГЭХ МЭТ ГАЗАР ИРГЭДИЙН ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ /УТАСНЫ ДУГААР, РЕГИСТР ГЭХ МЭТ/-Г БҮХ ХҮНД СОНСОГДОХООР АСУУДАГ, ДАВТАЖ ХЭЛДЭГ БҮДҮҮЛЭГ ҮЙЛЧИЛГЭЭГ БОЛИХ ХЭРЭГТЭЙ
БАНК ЭМНЭЛЭГ НИЙГМИЙН ДААТГАЛ ГЭХ МЭТ ГАЗАР ИРГЭДИЙН ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ /УТАСНЫ ДУГААР, РЕГИСТР ГЭХ МЭТ/-Г БҮХ ХҮНД СОНСОГДОХООР АСУУДАГ, ДАВТАЖ ХЭЛДЭГ БҮДҮҮЛЭГ ҮЙЛЧИЛГЭЭГ БОЛИХ ХЭРЭГТЭЙ
Интертэд 1-2 цаг идэвхитэй ажиллаад л мөнгө олох боломж байна.
http://StartWeeklyJob.com/?userid=104104
Линк рүү ороод start now гэж товч дарж бөглөнө
1.Нэвтрэх нэр өгнө
2.4 оронтой нууц үг
3.email бичнэ байхгүй бол өөр хүнийхээр бөглөж болно
4.Mongolia
5.Өөрийн нэрээ бичээрэй
Дээрх линкээр ороод бүртгүүлээд нэвтэрсний дараа нь өөрийнхөө линк хаягыг group post тавьж хүн урьж элүүсээд л болно. Оноо 300 хүрэхээр цаанаас данс нэхнэ, дансаа бөглөөд цалин орно. Одоо та groupuuded postoo оруулж хүнээ уриад л болоо. Одоо танд 10$ байна гэсэн үг
Yag unen haana l ochno register utasnii dugaaraa hel geel baitsaalgachih yum .olon niitiin gazar helmeergui baidag . Ayagui hetsuu .uuniig yaj boliulah ve . Duriin neg banknii teller olon hun dotor asuuna . Bi yostoi uund mash ih durguilhej zaaval heruul boldog.
Helehguiheer bicheed ugdug
Монголын хамгийн нууц болох – МУ-ын бүх иргэдийн бүх мэдээлэл байдаг Дата баазыг өнгөрсөн хавар Хятадуудад хакердуулсан болохыг хХМХ-ээр бичээд байсан????? Гэмтэн буруутанг яасан??? ҮҮний нууцлалааа чангалж хамгаалж буй эсэх л их сонин байна???? Төр үасаг байгаа юу???ЖДҮ-ээс мөнгө хусах гээд завгүй явсаар ингэж хамагаа алдсан уу
Ямарч үйлчилгээний газар картын нууц дугаараа гээд олон хүн дунд чанга асууна.Бас банкинд ороход регистэрээ хэл,утасны дугаараа,эсвэл та Нэрээ хэл гээд их бүдүүлэг асуудаг.
Би чимээгүйхэн пасспортоо өгдөг.Заримдаа хэлэхээс аргагүй байдалд орнодоо.
Монгол Улсын ГОЛ НУУЦ болох – Монгол Улсын бүх иргэдийн мэдээлэлийн Дата баазыг өнгөрсөн хавар Хятадууд хакердсан хэмээн ХХМХ-ээр бичээд байсан!!! Юу болсон вэээ